• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засагт эргэж сэргэх хандлага илэрч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-06 19:28:17

Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд эргэж сэргэх хандлага илэрч, өмнө нь боловсруулж хэрэгжүүлсэн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах бодлого болон өөрчлөлтийн арга хэмжээнүүд үр ашгаа өгч, Хятадын улс ардын эдийн засаг сүүлийн үеийн сэргэлтийн байдлаа үргэлжлүүлэх боломжтой болсон гэж Хятадын Аудитын үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Шэн Лайюүнь 6-нд хэллээ.

Шэн Лайюүнь мөн өдөр өнөөгийн эдийн засгийн байдалтай холбогдуулж хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, эдийн засгийн өсөлт, ажлын орон тоо, юмны үнэ ханш, олон улсын орлого зарлага зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн макро эдийн засгийн эрхлэлтийн тухай үзүүлэлтээс харахад, энэ онд Хятадын улс ардын эдийн засгийн эрхлэлт ерөнхийдөө зүй зохистой цар хүрээнд байх болно гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе