• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Орос ШХАБ БРИКС хоёр том механизм дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-07 09:31:51
БРИКС-ын орнуудын удирдагчдын 7-р хурал, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүлэгчдийн 15 дахь уулзалт 7-р сарын 8-ны өдрүүдэд Оросын Уфа хотод нээгдэх гэж байна. Удирдагчдын хурлын өмнөхөн Хятадаас Орост суугаа элчин сайд Ли Хүй 7-ны өдөр Хятадаас Орост суугаа хэвлэл мэдээллийнхэнд сурвалжилга өглөө.

Ли Хүй хэлэхдээ, Уфагийн хоёр дээд хэмжээний уулзалтын хугацаанд Хятад Орос өөр хоорондын болон холбогдох орнуу хоорондын хоёр том механизм дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, БРИКС-ын орнуудтай улам нягт түншийн харилцаа тогтоож, Шанхайн үзэл санааг бадруулж, энх тайван хөгжил, хамтын ажиллагаа, хамт ашиг хүртэх цаг үеийн урсгалыг улам хүчирхэг болгоно гэжээ.

Ли Хүй хэлэхдээ, өдгөө Хятад Оросын харилцаа түүхийн хамгийн сайн үедээ байгаа бөгөөд өндөр түвшинд байна. Хятад Оросын харилцааны ил тод онцлог бол эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй байх, гурав дахь талд чиглүүлэхгүй байх явдал бөгөөд үзэл суртлаар ялган салгахгүй байгаа явдал юм. Хоёр орон харилцан хүндэтгэх, харилцан дэмжих, харилцан ашигтай хамтран ажиллах, хамт хөгжихийг хоёр тал чухалчилж байна.

Хятад Орос хамтран ажиллаж хамт аших түртэх олон улсын шинэ хэлбэрийн харилцааны амжилттай үлгэр жишээ болж, хөрш орнууд, их гүрнүүд хоорондын шинээр хөгжиж буй эдийн засаг хоорондын эе найртай зэрэгцэн орших, хамт ашиг хүртэхэд үлгэр жишээ болсон юм. Энэ нь бүс нутаг, дэлхийн энх тайван аюулгүй байдлыг ахиулахад тогтворжуулах үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд саруул уудам хэтийн төлөвтэй байна гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе