• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Жаргалант нутгийн тавтай амьдрал" Хятад Монгол хоёр улсын хамтын сурвалжлага

CRI       (GMT+08:00) 2015-07-07 17:18:32

Хятад улсын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Намын хорооны Ухуулга суртачилгаа хэлтсийн Мэдээ мэдээллийн албанаас санаачлан, Монгол улсын МонЦаМэ-гийн төлөөлөгч сэтгүүлч, Дорнод аймгийн Чойбалсан хотын аймгийн Дорнод сонин, Дорнод телевизийнхэн, Хятад улсын ӨМ-ын Өдрийн сонины Солонго мэдээллийн төвийн Солонго сэтгүүлийн төлөөлөгчид хамтран "Жаргалант нутгийн тавтай амьдрал" Хятад Монгол хоёр улсын хоёр орны хамтын сурвалжлагыг 2015 оны 6-р сарын 23-26-нд Шинэ Барга баруун хошууны Алтан-Эмээлд зохион байгууллаа.

Энэ удаагийн сурвалжилга МонЦаМэ-гийн төлөөлөгч, Монгол улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын Дорнод сонин, Дорнод телевиз, Дорнод зон сэтгүүлийн эрхлэгч, редактор, менежер, сэтгүүлчдийн төлөөлөгчид Хятад улсын ӨМ-ын Өдрийн сонины Солонго мэдээллийн төвийн Солонго сэтгүүлийн редактор Болорцэцэг, ШББХ-ны Намын хорооны Ухуулга суртачилгаа хэлтсийн Гадаад суртал ухуулгын алба, ӨМ-ын Радиогийн ШББХ-нд суугаа төлөөлөгч сурвалжлагч, Хөлөнбуйр хотын сонины хорооны ШББХ-нд суугаа төлөөлөгч сурвалжлагч 20-иод сэтгүүлчдийн төлөөлөл үйл ажиллагаанд оролцсон нь онцлогтой боллоо.

Үйл ажиллагаа 6.23-ны өдөр Монгол улсын Дорнод аймгийн 10 сэтгүүлчийг ШББХ-ны Алтан-Эмээлд хүлээн авч 24-ний өглөө 8:30 ШББХ-ны Залуучууд төвд нээлтийн ёслолын ажиллагаагааны сурвалжилга эхлэх тухай зарлаж, хошууны Монгол эмнэлгийн уламжлалт оношилгоо засал,"Алиа хүүхэд" үндэстний хувцас оёдлын газрын бизнес хэрхэн хийж амжилтанд хүрсэн тухай, Хоёрдугаар бага сургуулийн монгол үндэстний уламжлалт хүмүүжлийн амжилт, хошууны Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, туслах нөөцийн төв, хошууны Жүдо бөх, үндэстний бөхийн секц, Далай сумын жишиг болсон хоёр малчин айлыг сурвалжлах зэрэг ажил хийж өндөр сэтгэгдэлтэй, амжилттай, ганзага дүүрэн буцлаа. / Цэнгэл /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе