• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японыг эсэргүүцсэн дайн эхэлсний 78 жилийн ойг тэмдэглэлээ

CRI       (GMT+08:00) 2015-07-07 17:34:51

Японыг эсэргүүцсэн дайн эхэлсний 78 жилийн ой болон "аугаа ялалт, түүхт хувь нэмэр" үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 7-ны үдээс өмнө Хятадын Ардын Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны дурсгалын музейд болжээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань нээлтийн ёслолд үг хэлж, үзэсгэлэн нээгдсэнийг мэдэгдсэн байна.

Бээжингийн Лү Гөүчяо гүүрийн орчим байдаг Хятадын ардын Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны дурсгалын музей сүрлэг харагдаж байлаа. Үдээс өмнийн 10 цагт Хятадын ардын чөлөөлөх арми "цэргийн марш" эгшиглүүлж, БНХАУ-ын төрийн дууллыг дуулсан байна. Дараа нь бүгд номхон зогсож Хятадын ардын Японы түрэмгийллийн эсрэг дайнд амь үрэгдсэн баатруудад эмгэнэл илэрхийлжээ.

Лю Юньшань хэлэхдээ, 78 жилийн өмнөх энэ өдөр Японы милитаризм дотоод гадаадыг донсолгосон Лү Гүчяогийн хэрэг хувьслыг үүсгэж, Хятадыг түрэмгийлэх дайнаа эхлүүлсэн юм. Үндэстний үхэж сэхэх цаг мөчид ХКН үндэстнээ аврах түүхт үүргийг гүйцэтгэж, гадаадынхан Хятад ахан дүүстэй сэтгэл нэгтэйгээр шантаршгүй дайтсан байна.

Тэд орчин үед гадаадын түрэмгийллийг эсэргүүцэх дайнд анх удаа ялалт байгуулж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад чухал хувь нэмэр оруулсан юм. Японыг эсэргүүцсэн дайн эхэлсний 78 жилийн ойг тэмдэглэж, "аугаа ялалт, түүхт хувь нэмэр" үзэсгэлэнг ажиллуулж байгаа нь түүхээ мартахгүй байж, амь үрэгдсэн баатруудаа дурсан санагалзаж, энх тайвныг эрхэмлэн, ирээдүйгээ цогцлоон байгуулахын төлөө юм гэжээ.

"Аугаа ялалт, түүхт хувь нэмэр" үзэсгэлэн нь Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагааны чухал агуулга болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе