• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японыг эсэргүүцсэн дайн эхэлсний 78 жилийн ойг тэмдэглэх үзэсгэлэн нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2015-07-07 17:40:10

Японыг эсэргүүцсэн дайн эхэлсний 78 жилийн ойг тэмдэглэх үзэсгэлэн өнөөдөр Хятадын Ардын Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны дурсгалын музейд нээгдлээ. Ши Жиньпин, Ли Кэчян зэрэг Хятадын нам төрийн удирдах хүмүүс уг үзэсгэлэнтэй танилцсан байна.

78 жилийн өмнөх энэ өдөр Японы милитаризм дотоод гадаадыг донсолгосон Лү Гүчяогийн хэрэг хувьслыг үүсгэж, Хятадыг түрэмгийлэх дайнаа эхлүүлж, Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны хөшиг ч үүгээр эхэлсэн юм. Жил бүрийн 7-р сард Японыг эсэргүүцэх дайны ялалтыг тэмдэглэх эхлэл болж байна. Дараа дараагийн өдрүүдэд Хятадын төр засаг, ард иргэд цуврал арга хэмжээ зохиож, Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайн, дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэх болно.

Одоо Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн эхэлсний 78 жилийн ойг тэмдэглэх "Аугаа ялалт, түүхт хувь нэмэр" үзэсгэлэн нээгдсэнийг би албан ёсоор мэдэгдье гэж ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань үзэсгэлэн нээгдсэнийг зарлажээ. Тэрээр хэлэхдээ: Японыг эсэргүүцсэн дайн эхэлсний 78 жилийн ойг тэмдэглэж, "Аугаа ялалт, түүхт хувь нэмэр" үзэсгэлэнг ажиллуулж байгаа нь түүхээ мартахгүй байж, амь үрэгдсэн баатруудаа дурсан санагалзаж, энх тайвныг эрхэмлэн, ирээдүйгээ цогцлоон байгуулахын төлөө юм гэжээ.

"Аугаа ялалт, түүхт хувь нэмэр" үзэсгэлэн Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагааны чухал агуулга болно. Энэхүү үзэсгэлэн үнэт зураг, түүхт бодисыг дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ Хятадын ард түмний Японы милитаризмын түрэмгийллийн эсрэг байлдсан гэрэл цацрангуй түүх, ХКН-ын үүрэг ролийг харуулж, Хятад улсын дэлхийн фашизмын эсрэг дайны дорно дахины дайны талбарт үзүүлсэн үр нөлөөг харуулжээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 1170 гэрэл зураг, 2834 түүхийн дурсгалт зүйлийг дэлгэн үзүүлжээ. Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны дурсгалын ордны дэд дарга Ли Зунюань хэлэхдээ: Үзэсгэлэн нь ХКН-ын үндсэн үүргийг гол сэдэв болгож, Хятад улс Фашизмын эсрэг дорно дахины дайны гол фронтод бадруулсан чухал үүргийг бүрэн харууллаа гэжээ.

Тэр хэлэхдээ: Үзэсгэлэнгийн агуулгын хувьд бид Хятадын удаан даамгай дайн ба Герман Япон Италийн фашистууд дэлхийн булаан эзлэх зорилгыг бут нирэгсэн, Хятад улс маш хүчирхэг нөхцөлд цэрэг армиа илгээж Англи Америкийн холбоотны цэрэг туслан Японы эсрэг байлдаж байсан зэрэг агуулгыг бүрэн харууллаа. Бид хүснэгт, тоо баримтаар Хятад улс Япон цэргийг устгасан тоо хэмжээ болон харьцлыг үзүүлж, Хятадын дайны талбар бол Японы Империализмийг ялсан гол хүч болохыг харуулсан юм. Үүнээс гадна, Хятадын дипломат ажилтан Хэ Фэншань виз гарган өгч Иврейчуудийг аварч байсан агуулга оржээ. Бас Мао Аньин, Хү Жибан, Тан Дө зэрэг Звөлөлтийн эх орны дайнд оролцсон баатруудын гэгээн дүрийг ч харуулж, Хятадын харьятуудын тухайн орондоо Фашизмыг эсэргүүцсэн тэмцлийг бас харуулсан юм гэжээ.

Мөн өдөр, Японы эсрэг дайны ахмад дайчдын төлөөлөл, оюутан залуус, сурагчид бас үзэсгэлэнг үзсэн байна.

Энэ удаагийн үзэсгэлэн нь Хятадын ард түмний Японы эсрэг дайны ялалтын дурсгалын музейн үндсэн үзмэр болсны хувьд урт хугацаанд дэлгэн үзүүлэх болно. Үүнээс гадна, Хятадын Ард түмний хувьсгалт дайны музей бас Японы эсрэг дайны тухай үзэсгэлэн гаргах болно. Хятадын Урлагийн музей бас "Хятадын ард түмний Японы эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн урлагийн үзэсгэлэн" гаргах юм байна. Хятадын нутаг дэвсгэрээс гадна, Хятадын үндэстнүүдийн Японы эсрэг дайны үйл ажиллагааг харуулсан үзэсгэлэнг бүх дэлхийд дэлгэн үзүүлэх болно. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе