• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын үндэсний дуу хөгжмийг дэлхийд таниулъя

CRI       (GMT+08:00) 2015-07-08 17:57:57

7-р сарын 4-ний өдөр 2015 оны Хөлөнбуйрын олон нүүдэлчин үндэстний хөгжмийн наадам Баргын тал нутагт ёслол төгөлдөр боллоо. Энэ үеэр бас үндэстний дуу хөгжмийг дэлхийжүүлэх тухай монгол гэрт хэлэлцүүлэг болсон юм. Тухайн газар сэтгүүлч GRAMMY-ийн шагнал хүртсэн, шигшээ шатанд 9 улаа орсон, тус шагналыг 6 удаа хүртсэн Даниэль Хогоос ярилцлага авлаа.

Тэрээр, би хэдийгээр монгол хэл мэдэхгүй боловч, ардын язгуур урлаг, дуу хөгжим миний сэтгэлийг хөндөж, надад өвөрмөц сэтгэгдэл төрүүллээ. Би үндэстний дуу хөгжимд маш дуртай. Үндэстний хөгжимд орчин үеийн уур амьсгал оруулж, түүнийг дэлхийд таниулахыг хүсч байна гэжээ.

Тэрээр монгол уртын дуу болон орчон үндэстний дуутай танилцлаа. Тэрээр Хятадын үндэстний хөгжмийг анх удаа ийм ойроос сонсож байгаа юм. Эндхийн дуу хөгжим маш сайхан, маш хүчтэй, маш их сэтгэл хөдөлгөж байна гэлээ.

Мэргэжлийн үүднээс үзвэл, үндэстний цөөнхийн дуучид дууны хөг аялгууг маш сонирхолтойгоор илтэгдэг байна. Хөгжмийн нот дэлхий дахинд адилхан ч гэсэн өвөрмөц арга хэлбэрээр дууг маш уянгатай болгодог юм байна. Уртын дууг сонсож байхдаа маш олон найрал хөг санаанд бууж байлаа. Би ийм арга хэлбэрээр Хятадын үндэстнүүдийн дуу хөгжмийг ойлгодоггүй хүмүүст хүргэхийг хүсч байна гэж Даниэль хэлжээ.

Тэрээр үндэстний хөгжмийг зургаар дүрсэлж, түүнийг чимэглэх хэрэгтэй. Гэвч дуу хөгжмийн ерөнхий бүтэцийг хувиргахгүй байх хэрэгтэй. Түүнд орчин үеийн өнгө аяс оруулахдаа анхны төрхийг нь өөрчилж болохгүй гэжээ.

Энэ удаагийн Олон улсын нүүдлийн соёлын хөгжмийн наадмын зорилго нь үндэстний дуу хөгжмийг дэлхийн нэрт шагнал GRAMMY-тэй холбож, улмаар Хятадын үндэстний дуу хөгжим, соёлыг дэлхий дахинд алдаршуулахын төлөө юм.

2015 Хөлөнбуйрын олон улсын нүүдлийн соёлын хөгжмийн наадмын үеэр, Даниэль Хо тайзнаа тоглосноор барахгүй үндэстний дуучидыг шалгаруулан GRAMMY шагналд өрсөлдүүлэх зорилготой юм. Даниэль Хо хэлэхдээ, GRAMMY бол дэлхийд нэртэй шагнал юм. Энэ шагналыг авч байгаа нь хөгжмийн чанарыг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Ингэж хүлээн зөвшөөрөгдөхөд хөгжмийн олон талын элемент мэргэжлийн байх ёстой гэжээ. Түүний хувьд, GRAMMY шагнал бол ажил үйлс. Тэрээр орчин үеийн дуу хоолой, орчин үеийн хөгжим зохион бүтээх арга хэлбэрээр үндэстний хөгжмийг GRAMMY шагналд хүргэж, улам олон хүн энэ дуу хөгжмийг сонирхохыг хүсдэг.

Даниэль Хо Хавайд төрсөн Хятадын харьяат, хөгжмийн зохиолч. 2012 онд түүний бусадтай хамтарсан "Арлын салхи" цомог нь Тайваний уугуул иргэний дуучны хувиар 55-р удаагийн GRAMMY шагналын "Хамгийн шилдэг дэлхийн дуу хөгжмийн шагнал"-ын нэр дэвшигч болсон байна. Энэ удаа тэрээр анх удаа Хөлөнбуйрт ирж байна. Тэр орон нутгийн дуу хөгжимд маш сонирхолтой бөгөөд Хятадын үндэстний дуу хөгжмийг дэлхийд алдаршуулахыг хүсэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе