|
|
||
Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян 7-ны өдөр хэлэхдээ: Энэ оны 5-р сарын эцэс гэхэд Хятадын "Нэг бүс нэг зам"-ын 64 улс орон, бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалт 161 тэрбум 200 сая ам доларт хүрч, Хятадын гадаадад оруулсан шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 20%-г эзэлж байна гэжээ. Тэрээр мөн: Хятад Америк хоёр тал хөрөнгө оруулалтын хэлэлцээрт цагийн хувиар тогтоогоогүй гэсэн байна.
Энэ оны эхний таван сард Хятад улс болон "Нэг бүс нэг зам" дагуу улс орнуудын эдийн засаг худалдааны харилцаа улам бүр гүнзгийрлээ. Хятадын худалдааны яамнд өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Шэнь Даньян хамгийн сүүлийн үеийн тоо баримтуудыг мэдээлсэн байна. Гадаад худалдааны талаар эхний таван сард Хятад улс болон "Нэг бүс нэг зам" дагуух орнуудын худалдааны нийт хэмжээ 400 тэрбум ам долларт хүрч, мөн үеийн Хятадын импорт экеспортын нийт нэмжээний дөрөвний нэг хувиас давлаа. Харин гадаадад хөрөнгө оруулах салбарт "Нэг бүс нэг зам" дагуух орнуудад оруулсан хөрөнгө оруулалт Хятадын гадаадад оруулсан шууд хөрөнгө оруулалтын 20%-г эзэллээ гэжээ.
Тэр хэлэхдээ: Гадаадад шууд хөрөнгө оруулах талаар эхний таван сард Хятадын аж ахуйн нэгж "Нэг бүс нэг зам" дагуух 48 улс орон газар нутагт шууд хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалт нь нийт 4 тэбум 860 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.7%-р нэмэгджээ. Голдуу Сингапур, Индонез, Лаос, Орос зэрэг оронд хөрөнгө оруулсан юм. 5-р сарын сүүлч гэхэд Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуух орон, бүс нутагт нийт 161 тэрбум 200 сая ам долларын хөрөнгө оруулж, Хятадын гадаадад оруулсан шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 20%-г эзэллээ гэжээ.
"Нэг бүс нэг зам" дагуух улс орон, бүс нутагт Хятадын аж ахуйн нэгжүүд гадаад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ Европт очиж хөрөнгө оруулж буй хэмжээ ч хурдацтай нэмэгдэж байна. Мөн Европт хөрөнгө оруулж буй том төслүүд ч нэмэгдэж байна гэж Шэнь Дань-Ян хэлээд, одоо Хятад улс Европын холбоотой 315 тэрбум евро бүхий стратегийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зохицуулах асуудлыг авч хэлэлцэж байна гэжээ.
Энэ оны 6-р сарын 8-12-ны өдрүүдэд Хятад Америкийн хөрөнгө оруулалтын гэрээний 19 дэх хэлэлцээр Бээжин хотноо болсон юм.
Шэнь Дань-Ян хэлэхдээ, Өдгөө Хятад Америкийн хэлэлцээрийн зорилгыг үндсэндээ тогтоож, гэрээний гол гол асуудал дээр санал нэгдээд байна. Хоёр тал гэрээ тохиролцох цагийг тодорхой товлоогүй ч хэлэлцээрийг үргэлжлүүлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ: "6-р сарын 23-24-нд, Хятад Америкийн стратеги хийгээд эдийн засгийн 7-р яриа уулзалтын хугацаанд, хоёр орны хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахыг хоёр тал зөвшөөрсөн юм. Энэ ээлжийн яриа хэлцэлд, хоёр тал анх удаа сөрөг жагсаалт солилцон үнэ хаях чухал ахицыг бүгд "бэлэг тэмдэг" хэмээн тодорхойлж, энэ оны 9-р сарын эхээр дахин сөрөг жагсаалтаа солилцон үнэ хаялцах юм байна. Хэдийгээр хоёр тал хэлэлцээрийн цагийг товлоогүй ч хоёр орны удирдагчийн тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, хэлэлцээрийн явцыг түргэтгэж, харилцан ашигтай, хамтран ажиллах, дээд түвшний гэрээг ойрын хугацаанд тохиролцоно хэмээн хоёр тал илэрхийлэв" гэжээ.
Гуандүн, Тяньжинь, Фүжянь 3 чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулаад 2 сар гаруй болжээ. Чөлөөт худалдааны гурван шинэ бүсийн үйл ажиллагааны байдал гадныхны анхаарлыг татаж байна. Энэ талаар Шэн Дан Ян мэдэгдэхдээ, чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалт бодит үе шатанд орж, анхны үр дүнгээ өгснөөр, олон төрлийн зах зээлийн гол цогц үүнд маш их анхаарал хандуулж, чөлөөт худалдааны гурван том шинэ туршилтын бүс гадаадын хөрөнгийг төвлөрүүлэн татах талаар ил тод амжилтад хүрэв гэжээ.
Түүнчлэн сүүлийн үед Хятадын Үнэт цаасны зах зээлд хэлбэлзэл үүсэж байгаа байдал нь Хятад улс гадаадын хөрөнгийг татахад нөлөөлөх эсэх асуудлаар Шэн Дан Ян хариу өгсөн байна. Тэрээр хэлэхдээ: Үнэт цаасны зах зээлийн үнийн хэлбэлзэл орон бүрт байдаг. Хятадад анх удаагаа үүсэж байгаа биш учраас гадаадын хөрөнгө оруулалтад тийм ч их нөлөө болохгүй юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |