• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын морин урлаг үзүүлбэрийн "Үүрдийн богд Чингис" тоглолт болж өнгөрлөө

CRI       (GMT+08:00) 2015-07-08 16:27:38

Монголын морин урлаг үзүүлбэрийн "Үүрдийн богд Чингис" тоглолт өнөөдөр үдээс өмнө Хөххотод болж өнгөрлөө. Тоглолтонд Монгол улсын "Үүрийн од" компаний 50 жүжигчин Чингис хааны бага нас болон идэр нас, хаанд өргөмжлөгдсөн түүхийг харуулжээ. Тэд өнгөрсөн 7 жилийн хугацаанд Монголын их хаадын түүх, байлдан дагуулалт, соёл урлаг, зан заншлыг морин шоу үзүүлбэрээр БНСУ-ын Чежөү арал болон Монгол улсдаа тоглож олны хүртээл болгожээ. Харин энэ удаа ӨМ-ын "Од" соёл, жуулчлалын компанитай хамтран ажиллаж, ӨМ-д анхны тоглолтоо хийж байгаа юм байна. Тэдний энэ тоглолт гурван сар үргэлжилж, өдөрт гурван талбайн тоглолт зохион байгуулах юм.

"Үүрдийн богд Чингис" хэмээх морин урлаг үзүүлбэрийн 50 гаруй жүжигчний дийлэнх нь арван жилийн сурагчид төдийгүй оюутнууд юм байна. "Тэд багаасаа морь унадаг, спортын мастер, саадтай морин харайлтын тамирчин зэрэг олон мэргэжлийн хүүхдүүд юм" гэж Монгол улсын "Үүрийн од" компаний захирал Үүрцайх танилцуулсан юм.

Мөн энэ удаагийн тоглолтод Монгол улсын дуучин Мөнхбат, МУСТА Мөнхбаяр зэрэг уран бүтээлчид ирж, ая дуугаа өргөжээ. Дуучин Мөнхбат "Энэхүү сайхан үзүүлбэрийг үзээд сэтгэл дүүрэн байна. Монгол эр хүн монгол морьтойгоо дэлхийн талыг эзэлж байсан. Монгол хүн монгол морьтойгоо ойрхон байх нь эрхэм чухал үүрэг учраас морин эрдэнээ магтан дуулсан " Манай адуу" дуугаа дуулж хүргэсэндээ сэтгэл маш өндөр байна " гэж сурвалжлагчид ярьж байлаа.

"Талын дуу хоолой " радиогийн сэтгүүлч Хасмөчир мэдээлэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе