• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-07-09 16:09:58

Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын Уфад өнөөдөр Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зуматай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ: Өнгөрсөн хоёр жилд миний бие ерөнхийлөгч тантай харилцан амжилттай айлчилж, хоёр орны хамтын ажиллагааны талаар алс хэтийн төлөвлөгөө, бүх талын байршуулалт хийлээ. Хятад улс Өмнөд Африктай хамтран, далай тэнгисийн эдийн засгийг нээн ашиглах, үйлдвэрлэлийн чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн онцгой бүс байгуулах, эрчим хүч, банк санхүү зэрэг чухал салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, хоёр орны найрамдал, улс төрийн итгэлцлийг бодитой хамтын ажиллагааны үр ашиг болгож, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ. Хятад Өмнөд Африк олон улсын чухал асуудлаар зөвшилцөж, зохицуулдагт би баяртай байна. Хятад улс Өмнөд Африктай БРИКС-ын хүрээнд хамтран ажиллаж, эдгээр орны бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулан, БРИКС-ыг олон улсын үйл хэрэгт идэвхтэй бүтээлч үүрэг гүйцэтгүүлж, шинээр хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орны ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятад Африк бол хувь заяа, ашиг сонирхлын хамтын цогц байсаар ирлээ. Африкийн орнуудтай эв санаа нэгдэн, хамтарч ажиллах бол Хятад улсын гадаад бодлогын гол суурь болсоор иржээ. Хятад улс Африктай хамтран зүтгэж, уламжлалт найрамдлын давуу талаа хамтын ажиллагааны хөдөлгүүр хүч болгож, харилцан ашигтай, хамтран ажиллаж, ирээдүйгээ хөгжүүлэхэд бэлэн байна. Энэ жил бол Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт байгуулагдсаны 15 жилийн ой, тус чуулга уулзалтыг хамт даргалагч орон болох учраас Хятад улс Өмнөд Африктай хамтран, энэ жилд Өмнөд Африкт болох чуулга уулзалтыг Хятад Африкийн эв нэгдлийг нягтруулж, хамтын ажиллагааны ирээдүйгээр хамтран хайх уулзалт болгон зохион байгуулахад Хятад улс бэлэн байна гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе