• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайдтай уулзлаа

CRI       (GMT+08:00) 2015-07-09 09:03:21

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр ОХУ-ын Уфад Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитай уулзжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Энэ оны 5-р сард бид Хятадын Ши-Ань хотод Хятад Энэтхэгийн стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулж, хоёр орны  хөгжлийн нягт түншийн харилцааг байгуулах талаар нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгт Хятад Энэтхэг хоёр хөгжиж байгаа том орон хамтран ажиллаж, хамтаар хөгжих идэвхтэй тохироог уламжилсан юм. Хоёр талын хамтын хүчээр бидний тохиролцсон олон нийтлэг ойлголт хэрэгжиж эхэллээ. Хоёр орны хууль тогтоох байгууллага, төмөр зам, аж үйлдвэрийн парк, оюунлаг хот зэрэг салбарын хамтын ажиллагаа тогтвортой ахиж байна гэжээ. 

Ши Жиньпин цааш хэлэхдээ: Одоо хоёр тал хамтран Хятад Энэтхэгийн харилцааны идэвхтэй хөгжлийн явцыг хамгаалж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ гарцыг бий болгох хэрэгтэй. Хоёр талаараа дээд давхаргын хэлхээ холбоог нягтруулж, олон давхаргын стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлэх хэрэгтэй. Том чухал төслийг хэрэгжүүлж болохуйц судалгааг төлөвлөгөө ёсоор биелүүлж, Хятад Энэтхэгийн хамтын ажиллагааны тэргүүлэх төслийг бий болгох хэрэгтэй.

Цаашлаад Хятад-Энэтхэгийн соёлын солилцооны төлөвлөгөөг хэрэгжүүлж, зөвлөхүүд, хэвлэл мэдээлэл, орон нутгийн хамтын ажиллагааг сайтар хийх хэрэгтэй. Санал зөрөлдөөнөө сайтар зохицуулж, хилийн бүсийн энх тайван амар амгалан байдлыг хамтаар хамгаалах хэрэгтэй. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, БРИКС-ын орнуудын хөгжлийн банк, Бангладеш Хятад Энэтхэг, Мьянмарын эдийн засгийн хонгилын байгуулалтыг хамтаар ахиулж, Хятадын талын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилгыг Энэтхэгийн холбогдох санаачилгатай холбон харилцан ашигтай хамтын ажиллагаа болон хамтаар хөгжихийг биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Нарендра Моди хэлэхдээ: Энэтхэг Хятадын харилцаа тууштай хөгжиж, хоёр орны харилцан итгэлцэл эрчимжиж байна. Би Ши Жиньпин даргатай олон удаа уулзаж, Энэтхэг Хятадын дээд давхарга нягт хэлхээ холбоотой байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр эрчимжиж, шинжлэх ухаан техник, сансар огторгуй, дэд бүтцийн тоног төхөөрөмж зэрэг салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй ахиж байна. Хятадын аж ахуйн нэгж Энэтхэгт хүрч хөрөнгө оруулахыг Энэтхэгийн тал сайшааж байна. Хятадын талтай стратегийн хэлхээ холбоо зохицуулалтаа эрчимжүүлж, хилийн асуудал зэрэг хоёр орны санал зөрөлдөөнтэй асуудлыг зохицуулахад Энэтхэгийн тал бэлэн байна гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе