• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин В.Путинтай уулзлаа

CRI       (GMT+08:00) 2015-07-09 09:15:35

8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын Уфа хотод Оросын ерөнхийлөгч В.Путинтай уулзлаа. Энэ бол Ши Жиньпин Путин хоёрын энэ оны хоёр дахь уулзалт болно.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ оны 5-р сард бид Москвад уулзаж, эх орны дайн ялалт олсны 70 жилийн ойн арга хэмжээнд хамт оролцож, дэлхий дахинд хандан Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүн, олон улсын шударга ёсны уриаг дэвшүүлсэн билээ. Бид торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг Европ Азийн эдийн засгийн холбоотой уялдуулж, хөрөнгө оруулалт, банк санхүү, эрчим хүч, хурдны төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад хүч тавьж, сансар агаарын тээвэр, алс дорнодыг нээн ашиглах зэрэг салбарын хамтын ажиллагаа өрнүүлэхээр болсон юм. Хоёр орны засгийн газрын холбогдох салбарууд бидний тохиролцсон хамтын ажиллагааны чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, зарим шинэ салбар дахь хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрлээ гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад Орос хоёр орны эдийн засаг харилцан нөхвөрлөх чанар ихтэй, хамтын ажиллагааны салбар өргөн, зар зээлийн орон зай өргөн уудам байгаа юм. Хоёр тал ШХАБ-ыг торгоны замын эдийн засгийн бүс, Европ Азийн эдийн засгийн холбоог уялдуулах чухал тавцан болгож, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны орон зайг өргөтгөн, Европ Азийн бүс нутгийн хөгжил хамтын ажиллагаа цэцэглэлийг дайчлуулах хэрэгтэй. Хоёр орон хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Оросын хэвлэл мэдээллийн солилцооны жилийн ажиллагааг сайн хийж, хоёр орны мэдээллийн хэрэгслийн харилцан ойлголцол, найрамдал хамтын ажиллагааг ахиулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Орос ШХАБ-ын хүрээнд өндөр төвшний стратегийн хамтын ажиллагааг үргэлжлүүлж, холбогдох механизмыг гүнзгийрүүлж, терроризм, мансууруулах бодисыг хориглох зэрэг салбарт дорвитой арга хэмжээ авч, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалан, ШХАБ-ыг тус бүс нутгийн олон орны хамтын ашиг сонирхлыг хамгаалахад улам их үүрэг гүйцэтгүүлэх ёстой гэжээ.

Тэрээр, Хятадын тал удалгүй болох гэж байгаа БРИКС-ын орнуудын удирдагчдын 7-р уулзалтыг дээд хэмжээгээр чухалчилж байна. Бид итгэлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, БРИКС-ын орнуудын улам нягт, тал бүрийн, бат бэх түншийн харилцааг хамт байгуулах ёстой гэжээ.

Путин хэлэхдээ, хоёр сарын дараа Уфа хотод Ши Жиньпин даргыг дахин хүлээн авч зочилж байгаадаа маш их баяртай байна. Орос Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Хоёр талын олон салбар дахь солилцоо нягтарч, олон улсын үйл хэрэгт идэвхтэй хамтран ажиллаж байна. Хятад Оросын эдийн засаг худалдааны харилцаа өдрөөс өдөрт чухал болж байна. Би Ши Жинпин даргатай энэ оны 5-р сард Торгоны замын эдийн засгийн бүс, Европ Азийн эдийн засгийн холбооны байгуулалтыг уялдуулахаар шийдсэн юм. Энэ нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд улам их хөдөлгөх хүчин болно гэдэгт итгэж байна гэжээ.   /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе