|
|
||
8-нд Уфа хотноо ОХУ-ны ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитай уулзах үедээ, Энэтхэгийг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад элсүүлэх ажил эхэллээ. Энэ бол маш чухал үйл хэрэг юм гэжээ.
Нарендра Моди хэлэхдээ, Энэтхэг ШХАБ-д элсэх нь бүс нутгийн орнуудтай хэлхээ холбоогоо эрчимжүүлэхэд ашигтай юм. ОХУ НҮБ-д Энэтхэгийн дэвшүүлсэн олон улсын йогийн өдөрлөг гаргах гэсэн санаачилгыг дэмжсэнд баярлаж байгаа бөгөөд Оросын тал энэхүү өдөрлөгийг өргөн хүрээнд тэмдэглэж байгаад баярлтай байна гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, Путин Моди нар Орос Энэтхэгийн стратегийн түншийн харилцааны асуудал, хоёр талын эдийн засан худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх явцад иновацийн болон дээд техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг ярилцсан байна.
Энэтхэг Пакистаны ШХАБ-д элсүүлэх ажлыг эхлүүлсэн нь Уфад болох ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүлэгчдийн зөвлөлийн 15 дахь хурлын гол хэлэлцэх сэдэв болно. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |