• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Орос, Монгол гурван орны төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалт боллоо

CRI       (GMT+08:00) 2015-07-10 08:45:58

7-р сарын 9-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Оросын Уфад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой Хятад, Орос, Монгол гурван орны төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалтыг зохион байгуулжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, ноднин 9-р сард бид Хятад, Орос, Монгол гурван орны төрийн тэргүүн нарын анхдугаар уулзалтыг зохион байгуулж, гурван талын хамтын ажиллагааны үйл явцыг эхлүүлсэн юм. Энэ бол бид гурван орны хамтын хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхийн төлөө гаргасан чухал шийдвэр юм. Хятад, Орос, Монгол харилцан хөрш орон, стратегийн түнш бөгөөд гурван талын хамтын ажиллагааны сайн сайхан үндэс суурьтай, асар их нөөцтэй юм. Бид стратегийн өндөрлөг, алс хэтийн хараанаас гурван улсын бүх талын хамтын ажиллагааг ахиулах хэрэгтэй. Улс төрийн талаар харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, амь насны хамтын цогц байгуулах хэрэгтэй. Эдийн засгийн талаар өөр өөрийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцыг ахиулах хэрэгтэй. Хүмүүнлэгийн талаар, ард иргэдийн солилцоо хэлхээ холбоог нягтруулж, гурван талын хамтын ажиллагааны нийгмийн суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт хамжилцаа зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, эдийн засгийн хамтын ажиллагаа бол гурван талын хамтын ажиллагааны эн тэргүүний бөгөөд чухал салбар юм. Хятадын торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалт, Оросын Европ Азийн дэд бүтцийн байгуулалт, Монголын талын "талын зам" санаачилгыг нягт уялдуулж, Хятад, Орос, Монголын эдийн засгийн хонгил байгуулахыг ахиулах хэрэгтэй гэжээ.

Путин хэлэхдээ, Орос, Хятад, Монгол гурван орон нягт хэлхээ холбоотой байж, хамтын ажиллагааны сайн сайхан үндэс суурьтай. Ноднин гурван орны төрийн тэргүүний анхны уулзалтаас хойш, холбогдох салбар хэлхээ холбоо зохицуулалтаа нягтруулж, төмөр замын тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарт амжилттай хамтран ажиллаа. Энэ удаагийн уулзалтын хугацаанд гурван тал хамтын ажиллагаагаа өргөтгөн гүнзгийрүүлэх талаар нийтлэг ойлголтонд хүрсэнд баяртай байна. Энэ нь бидний хамтын ашиг сонирхолд нийцэх юм гэжээ.

Ц.Элбэгдорж хэлэхдээ, Монгол, Хятад, Орос гурван орны төрийн тэргүүн нар хоёр дахь удаагаа уулзаж, гурван талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрч байгаа нь баярлууштай явдал юм. Гурван орон төмөр замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг дөхөмчлөх, дэд бүтцийн тоног төхөөрөмж зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлж, гурван орны ард түмэнд буян эдлүүлэх болно. Гурван орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг Монголын тал хүсэж байна гэжээ.

Гурван орны төрийн тэргүүн нар "Хятад, Орос, Монголын хөгжлийн гурван талын хамтын ажиллагааны дунд урт хугацааны замын зураг"-ийг баталсан байна. Гурван орны холбогдох салбар бас "Хятад, Орос, Монголын эдийн засгийн хонгилын төлөвлөөгөөннй хөтөлбөрийг бичиглэх тухай ойлголцлын меморандум ", "дөхөм нөхцөл бүрдүүлэн Хятад, Орос, Монгол гурван орны худалдааг хөгжүүлэх хамтын ажиллагааны бүдүүвчийн хэлэлцээр","Хятад, Орос, Монголын хилийн боомтын хөгжлийн салбар дахь хамтын ажиллагааны бүдүүвч хэлэлцээр" зэргийг үзэглэсэн байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе