|
|
||
7-р сарын 9-нд БРИКС-ын орнуудын удирдагчдын 7 дахь уулзалт Оросын Уфад болсон байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Бразилын ерөнхийлөгч Дилма Руссефф, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Якоб Зума нар оролцжээ. 5 орны удирдагчид "БРИКС-ын орнуудын түншийн харилцаа" сэдвийн хүрээнд одоогийн дэлхийн байдал, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны талаар санал солилцож, нийтлэг ойлголтод хүрч баялаг амжилтанд хүрсэн байна.
Ши Жиньпин "түншийн харилцаа тогтоож, сайн сайхан ирээдүйгээ цогцлоон байгуулъя" сэдвээр үг хэлж, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны үйл явцыг дүгнэж, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн дэлхийн энх тайван хөгжлийн төлөө чухал хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, зургаан жилийн турш БРИКС-ын орнууд ер бусын замналыг туулсан юм. Бид нээлттэй багтаамжтай хамтран ажиллан хамтдаа ашиг хүртэх үзэл санаагаар БРИКС-ын орнуудын түншийн харилцааг гүнзгийрүүлэхээр шийдсэн юм. Өдгөө БРИКС-ын орнуудад зарим өрсөлдөөн сорилт нүүрлэж байна. Гэвч хөгжлийн асар их нөөцтэй байж, өсөн нэмэгдэх хандлага маань хувирахгүй юм. Бид БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны механизмын ирээдүйд итгэл төгс байгаа. БРИКС-ын орнуудын түншийн харилцааг эрчимжүүлэхэд доорх хэдэн талаар хичээх хэрэгтэй. Тухайлбал нэгд, дэлхийн энх тайвныг хамгаалах түншийн харилцаа тогтоох. Хоёрт, хамтын хөгжлийг ахиулах түншийн харилцаа тогтох хэрэгтэй. Гуравт, Олон талт соёл иргэншлийг бадруулах түншийн харилцаа тогтоох. Дөрөвт, дэлхийн эдийн засгийг засах түншийн харилцаа тогтоох эдгээр болно гэжээ.
Путин хэлэхдээ, БРИКС бол олон улсын тавцан дахь чухал механизм мөн. Уг байгууллага байгуулагдсанаас хойш, БРИКС-ын орнуудын эдийн засаг хөрөнгө оруулалт, хүмүүнлэг зэрэг талын хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж байна гэжээ.
Моди хэлэхдээ, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагаа баялаг үр дүнтэй болж байна. Дэлхий дахин өрсөлдөөн сорилтод нүүрлэж байгаа өнөөдөр БРИКС-ын орнууд нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн улам чухал нөлөө гаргаж болох юм гэжээ.
Зума хэлэхдээ, одоо дэлхийн ертөнц өдөр ирэх тутам нэн олон өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна. Олон орон, бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна гэжээ.
Руссефф хэлэхдээ, БРИКС-ын орнууд шинэ Хөгжлийн банк, бэлтгэл нөөц гаргахаар шийдсэн нь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чухал арга барил болох юм гэжээ.
5 орны удирдагчид хамтаар сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын дараа 5 орны удирдагчид хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Хурлаас "Уфагийн тунхаг" гаргаж, үйл ажиллагааны хөтөлбөр баталсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |