|
|
||
Олон улсын валютын сангийн байгууллага 9-ний өдөр 2015 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилан төсөөллийг бууруулж, дэлхийн эдийн засаг богино хугацаанд банк санхүүгийн зах зээлийн донсолгоод учирч, үнийн хэлбэлзэл их болох эрсдэлтэй болно. Дунд хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлтэй байх болно гэж үзжээ.
ОУВС мөн өдөр "дэлхийн эдийн засгийн төсөөллийн тайлан" нийтэлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.3 хувь байх болно гэж төсөөлсөн нь 4-р сарын 3.5 хувь гэж төсөөлж байснаас буурсан байна. Үүний гол шалтгаан нь АНУ-ын 1-р улирлын эдийн засаг хумигдаж, Канад, Мексик зэрэг орны эдийн засгийг чирэгдүүлсэн байна. ОУВС ирэх оны эдийн засгийн өсөлтийг 3.8 хувьтай байх болно гэж төсөөлсөн хэвээр байлаа. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |