• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин БРИКС-ын орнуудын удирдагчдын Европ Азийн эдийн засгийн холбоо, ШХАБ-н гишүүдийн удирдагчдын яриа хэлэлцээнд оролцлоо

CRI       (GMT+08:00) 2015-07-10 10:54:46

7-р сарын 9-ний өдөр БРИКС-ын орнууд болон Европ Азийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн орнууд ажиглагч орнууд жи уригдсан орнуудын удирдагчдын яриа хэлцэл Оросын У Фа хотод боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын ерөнхийлөгч Патин, Бразилийн ерөнхийлөч Роуссеф, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Өмнөд Африкын ерөнхийлөгч Зума, Арменийн ерөнхийлөгч Саркиасан, Афганистаны ерөнхийлөгч Гани, Белрусын ерөнхийлөгч Локашенко, Ираны ерөнхийлөгч Рохани, Казакстаны ерөнхийлөгч Назарбаев, Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж, Пакистаны ерөнхий сайд Шариф, тажикстаны ерөнхийлөгч Рахмун, Узбэкстаны ерөнхийлөгч Каримов нар хуралд оролцлоо.

Хуралд оролцсон удирдагчид ард түмний аз жаргалын төлөө гэх сэдвээр шинэ хөгжиж байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж байгаа орнуудын эв нэгдэл хамтын ажиллагааны талаар хамтараар зөвшилцлөө.

Ши Жиньпин хэлэхдээ, БРИКС-ын орнууд, ШХАБ, ЕВроп Азийн эдийн засгийн холбоо бол олон улст чухал нөлөө бүхүй хамтын ажиллагааны механизм юм. олон орны удирдагчид нэг дор хуран цугларч, шинээр хөгжиж байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж абйгаа орнуудын эв нэгдэл хамтын ажиллагааны идэвхтэй мессижийг өгч байна. хуралд оролцсон орнууд стратегийн болон алсын хараагаар , зовлон жаргалаа хамтатгаж, бие биендээ туслалцаж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртсэн түншийн харилцаа тогтоож, тогтвортой аюулгүй орчныг хамтаар цогцлож, хамтаар ашиг хүртэх байдлыг бий болгон, олон талт дэд бүцсээрээ холбогдсон нээлттэй багтаамжтай бүсчилсэн хамтын ажиллагааны байдлыг хамтаар байгуулах ётой гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгис дээрх торгоны замын санаачилга дэвшүүлсний дараа олон талын идэвхтэй тусгал гаргасан байна. Сүүлийн үед Хятад улс "нэг бүс нэг зам" санаачилгын дагуу олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй уялдуулж, хамтын ажиллагааны бодит төслийг хэрэгжүүлэхийг бүтээлчээр ахиулж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон Торгоны замын сан байгуулж байгаа нь чухал арга барил болно. Олон орны дэвшүүлсэн олон чухал хөгжлийн стратеги санаачилга нь "нэг бүс нэг зам" санаачилгатай нэгдэлтэй байна. Харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж болох бөгөөд хамтаар хөгжихийг биелүүлж болох юм гэжээ.

Путин зэрэг бусад удирдагч нар хэлэхдээ, БРИКС-ын орнууд уг бүс нутгийн бусад оронтой нэгэн адил хөгжлийн үүрэгтэй байна, удирдагч нар хэлхээ холбоогоо баталгаажуулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчээр одоогийн тулгарч байгаа өрсөлдөөн сорилтыг аргацаахад тустай бөгөөд дэлхийг олон туйлт болохыг ахиулахад тустай юм. БРИК-ын орнууд, ШХАБ-ын гишүүн орнууд тэрчлэн Европ Азийн олон орнууд хүмүүнлэгийн солилцоогоо эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь холбогдох орны ард түмний харилцан ойлголцол найрамдлыг бэхжүүлэхэд тустай юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе