• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүлэгчдийн зөвлөлийн 15 дугаар хурал боллоо

CRI       (GMT+08:00) 2015-07-10 15:20:03

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэргүүлэгчдийн зөвлөлийн 15 дугаар хурал 10-нд ОХУ-ын Уфад болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад гишүүн орнуудын тэргүүлэгчид оролцож байна.

Энэ удаагийн хурал байгууллагын ирээдүйн хөгжлийг төлөвлөхөөр гол болгож, тус байгууллагын хөгжлийн чухал чухал асуудал, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар байр сууриа зохицуулж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хурлыг даргалсан байна.

Хятадын гадаад харилцааны яамны албаны хүний танилцуулснаар Ши Жиньпин дарга хуралд үг хэлж, олон улс, бүс нутгийн байдал, ШХАБ-ын хөгжил зэрэг чухал асуудлаар олон орны төрийн тэргүүнтэй саналаа солилцож, бүс нутгийн заналхийлэлтэй тэмцэх бодлого, арга барилыг хамт судалж, ШХАБ аюулгүйн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, гишүүн орнуудын хөгжлийн стратегийг холбож, хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх тухай Хятадын санаачилгыг дэвшүүлжээ.

Ши Жиньпин дарга бусад гишүүн орнуудын тэргүүлэгчдийн хамт "Уфагийн тунхаг"-т гарын үсэг зурж, "ШХАБ-ын 2025 он хүртлэх хөгжлийн стратеги " зэрэг олон баримт бичгийг баталжээ. Мөн "ШХАБ-ын гишүүн орнуудын хил хамгаалалтын хамтын ажиллагааны хэлэлцээр" -ийг баталж, Энэтхэг, Пакистаныг ШХАБ-д элсүүлэх програмыг эхлүүлэх зэрэг шийдвэрийг батлан Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн тухайн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын мэдэгдэл, мансууруулах бодистой тэмцэх асуудлаарх мэдэгдэл, хурлын "сонсгол мэдээ"-г нийтэлсэн байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе