• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ГХЯ: БРИКС-ийн Банк болон АДБХОБ нь зах зээлийн журмын дагуу ажиллах болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-10 18:44:12

БРИКС-ийн орнуудын Хөгжлийн шинэ банк\БРИКС-ийн Банк\ болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь зах зээлийн журам ёсны дагуу эрхлэлт явуулах болно гэж Хятадын ГХЯ-ны албан тушаалтан 10-ны өдөр Оросын Уфад хэллээ.

Хятадын ГХЯ-ны Олон улсын эдийн засгийн хэлстийн дарга Жан Жүнь мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Ирээдүйд БРИКС-ийн Банк болон АДБХОБ нь олон улсын стандарт болон зах зээлийн журам ёсны дагуу эрхлэлт ялуулахаас биш "Засгийн газрын зааврын дагуу ажиллахгүй байх" болно гэжээ.

Жан Жүнь хэлэхдээ, дээрх хоёр банк нь бусад банк санхүүгийн байгууллагатай адилаар чөлөөт өрсөлдөөний харилцаатай байж, "зах зээлээ олбол оршин тогтнож, алдвал дампуурна". БРИКС-ийн Банк болон АДБХОБ-ны ирээдүйн хамтын ажиллагаа нь маш их нөөцтэй. Үүнд голдуу дэд бүтэц болон зам тээврээр харилцан холбох нь гол тал болох юм. Хоёр банк ирээдүйд хэрхэн, яаж хамтран ажиллахыг тэдний ТУЗ юм уу шийдвэр тогтоогч байгууллага нь бие даан шийдэх болно гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе