• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-10 20:56:13

БРИКС-ийн орнуудын удирдагчдын 7-р уулзалт болно ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дахь бага хурлын талаар Хятадын ГХЯ-ны Олон улсын эдийн засгийн хэлтсийн дарга Жан Жүнь 10-нд хэвлэлийн бага хурал хийж, холбогдох байдлыг танилцуулан, сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Жан Жүнь хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын удирдагчийн тус удаагийн уулзал нь БРИКС-ийн орнууд хооронд, тэрчлэн бүс нутгийн холбогдох улс орон хоорондын түншийн харилцааг гүнзгийрүүллээ. БРИКС-ийн Хөгжлийн Шинэ Банк болон Онц байдлыг зохицуулах нөөцийн сан зэргээр бэлэг тэмдэг болгож, БРИКС-ийн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагаа шинэ ахицтай болж, хамтын ажиллагааны цар хүрээ улам тэлж, хөгжлийн ирээдүй улам бүр саруул уудам болсон байна. Улс орнуудын удирдагчид олон улсын болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон нь талууд дэлхийн энх тайван болон хөгжлийг хамгаалах, даяарчилсан өрсөлдөөн сорилтуудыг хамтаар зохицуулах гэсэн шийдвэр зоригийг харуулж байна гэжээ.

Гадаад дотоодын 40 гаруй хэвлэл мэдээллийн сэтгүүлч нар уг хэвлэлийн бага хуралд оролцжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе