|
|
||
7-р сарын 10-нд ШХАБ-ын тэргүүлэгчдийн зөвлөлийн 15-р хурал Оросын Уфа хотод боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын ерөнхийлөгч Путин, Казахстаны ерөнхийлөгч Назарбаев, Киргизийн ерөнхийлөгч Атанбаев, Тажикстаны ерөнхийлөөч Рахмон, Узбекистаны ерөнхийлөгч Каримов нар хуралд оролцлоо. Ши Жиньпин хурал дээр чухал үг хэллээ.
Тэрээр, алхамаа түргэтгэж, үнэнхүү хөдөлж, хувь заяаны хамтын цогц байгуулж, гишүүн орнуудын үндэсний аюулгүй байдлыг хамт хамгаалан ажил хэрэгч хамтын ажиллагааны агуулгыг баяжуулж, үеийн үед сайн хөршийн найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан нээлттэй туршлага солилцож, шинэ гараан дээрээ ШХАБ-ын үсрэнгүй хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ.
Гишүүн орнуудын төрийн тэргүүн нар эхлээд бага хэмжээний хэлэлцээ хийж, дараа нь ажиглагч орон Афганистаны ерөнхийлөгч Гани, Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Пакистаны ерөнхий сайд Шариф, олон улс, бүс нутгийн байгууллагын төлөөлөгчийн оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцээ хийлээ. Путин хурлыг даргалав.
Тус хурал 2014 оны Душанбегийн дээд уулзалтаас хойших ШХАБ-ын ажлын гол үр дүнг дүгнэлээ. Хуралд оролцсон талууд ШХАБ-ын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, өдгөөгийн олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцож өргөн хүрээнд нийтлэг ойлголттой боллоо.
Ши Жиньпин хуралд эв санаа нэгтэй харилцан тусалж, өрсөлдөөн сорилтыг хамт зохицуулж, ШХАБ-ын үсрэнгүй хөгжлийг ахиулъя гэж хэллээ. Тэрээр, Душанбегийн дээд уулзалтаас хойш ШХАБ-ын гишүүн орнууд нягт хамтран ажиллаж харилцан дэмжилцэж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахаа дорвитой ахиулж, гишүүн орнуудын солилцоо хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлж, тус байгууллагын татах хүч, нягтруулах хүч үргэлжлэн нэмэгдлээ. Үүний зэрэгцээ дотоод гадаадын хүчин зүйлийн нөлөөгөөр тус бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд бага бус сорилт нүүрлэж байна. Бид алхмаа түргэтгэж, бодит үйл ажиллагаа хэрэгжүүлж, шинэ гараанаас ШХАБ-ын шинэ үсрэнгүй хөгжлийг ахиулах ёстой гэлээ.
Ши Жиньпин таван зүйлт санал дэвшүүлсэн юм. Нэгд, Шанхайн зориг санааг өндөрт өргөн, тус бүс нутгийн хувь заяаны хамтын цогц байгуулах. Хоёрт, үйл ажиллагааны чадвараа нэмэгдүүлж, бүс нутгийн аюулгүй байдлын халхавчийг сайн бэхлэх ёстой. Гуравт, хамтын ажиллагааны нөөцийг гүнзгий уудалж, ажил хэрэгч хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах хэрэгтэй. Эрчим хүч, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлж, байгаль орчны хамгаалалтын мэдээллийн индэр байгуулахаа түргэтгэж, торгоны замын эдийн засгийн бүс, Европ Азийн эдийн засгийн холбооны уялдааг ахиулж, Европ Азийн бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг ахиулах хэрэгтэй. Дөрөвт, иргэдийн харилцааг ахиулж, үеийн үедээ сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэх. Тавд, нээлттэй харилцан туршлага солилцохоо үргэлжлүүлж, байгууллагын хөгжлийг ахиулах хэрэгтэй. Энэ удаагийн уулзалтын дараа тус байгууллага Энэтхэг Пакистан хоёр орныг гишүүнээр элсүүлэх алхам дарааг эхлүүлнэ гэжээ.
Өдгөө дэлхийн улс төр, эдийн засаг ээдрээтэй өөрчлөлтийг туулж, дэлхий олон талт чиглэлээр хөгжиж байна. ШХАБ хамтын ажиллагаа, эрч хүчээ нэмэгдүүлж, терроризм, хэт даврагч, хагалан бутаргах үзэлд цохилт өгч, ШХАБ-ын бүс нутгийн терроризмд цохилт өгөх ажлыг эрчимжүүлж, уламжлалт болон уламжлалт бус заналхийллийг хамт зохицуулж, ерөнхийлсөн аюулгүй байдлыг хамт хамгаалахыг төрийн тэргүүн нар санал нэгтэй зөвшөөрлөө.
Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилгыг төрийн тэргүүн нар санал нэгтэй дэмжиж, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг батлан, худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчилж, Ложистик, мэдээлэл холбоо зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг боловсронгуй болгон, аж үйлдвэр, зам харилцаа, мэдээлэл холбоо, хөдөө аж ахуй, шинийг үүдэх хамтын ажиллагааг ахиулж, соёл, шинжлэх ухаан технологи, эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулах ёстой гэжээ.
Төрийн тэргүүн нар гишүүн орнуудын зохиосон дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг өндрөөр үнэлж, дэлхийн ертөнцийг фашизмын боолчлол, сүйтгэлээс хамгаалсан хүмүүст гүнээ талархал илэрхийллээ.
Энэтхэг, Пакистаныг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэх алхам дарааг эхлүүлж, Белорусс ШХАБ-ын ажиглагч орон болохыг зөвшөөрч, Армен, Азарбажен, Камбож, Балбыг яриа хэлэлцээний түнш болгохыг зөвшөөрлөө.
2016 оны ШХАБ-ын дээд уулзалтыг Узбекистаны нийслэл Ташкентад хуралдуулахаар шийдвэрлэлээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |