|
|
||
7-р сарын 10-нд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Грекийн засгийн газрын 9-ний орой дэвшүүлсэн өрийн асуудлыг зохицуулах шинэ төсөл ёслол төгөлдөр найдвартай юм. Энэ нь Грек Евро бүсэд үлдэх шийдвэр зоригийг харуулж байна гэжээ.
Олланд хэвлэлд ярилцлага өгөх үедээ, арга бүхнийг хэрэглэн "Европын холбооны дүрмийг баримтлах" хэлэлцээр тохиролцох ёстой гэжээ.
9-нд Францын ерөнхий сайд Мануэль Вальс, Грекийн дэвшүүлсэн тусламжийн төсөл нь зөв чиглэл рүү хийсэн анхны алхам юм гээд Грек Евро бүсэд үлдэх нь "бүс нутгийн улс төрийн чухал асуудал" юм гэжээ.
Зээлдүүлэгчид 3 жилийн хугацаатай Грекийн өрийг зохицуулах хэлэлцээрийн төсөл дэвшүүлж, энэ хугацаанд Грект 53 тэрбум 500 сая еврогийн тусламжийн мөнгө олгохыг зээлдүүлэгчээс шаардсаныг Грекийн засгийн газар 10-нд нотолжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |