• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Улсын Их баяр наадам эхлэв

CRI       (GMT+08:00) 2015-07-11 16:08:05

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жил, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадам 11-ний 11 цагт нийслэл Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхэллээ. Төрийн есөн цагаан сүлдийг хүндэтгэн залсны дараа МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж наадмыг нээн үг хэлж, наадамчин түмэнд баярын мэнд дэвшүүлэв. Төрт ёсны уламжлал, түүх соёлын гайхамшиг, ард олны цэнгэл хосолсон Монголын үндэсний их баяр наадам олон түмний золбоо хийморийг өргөн эхэллээ.

Монгол наадам бол монгол бөхийн чадал тэвчээр, хүлэг морьдын шандсыг гайхуулсан үндэсний соёл, уламжлалын чуулган юм. Монголын ард түмний түүх, соёл, уламжлал заншил, ухаарал бахархалын охь болсон улсын их баяр наадам ийнхүү эхэлж байна. Хүчитний тэнхээ их, хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, харваачдын сэц мэргэн, зон олон сэтгэл тэнүүн сайхан наадаж байна. Одоо Төв цэнгэлдэх хүрээлэн, сурын харвааны талбайд хүчит бөхийн барилдаан, сурын тэмцээн ид явагдаж, Хүй долоо худагт хурдан морины уралдаан болж байна.  \ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн\

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе