• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Соёолонгийн тоосонд дарууллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-12 17:06:22

МУ-ын Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны соёолонгийн уралдаан 12-ны үдээс өмнө Хүй долоон худагт болов. Энэ жил их гандуу учраас Хүй долоон худагт зуншилга маш муу, ёстой хаврын шаргал өнгөөрөө байсан учраас тоос шороо жигтэйхэн дэгдэж байлаа. Гэсэн ч хүмүүсийн соёолонгийн уралдаан үзэх хүслийг дарж чадаагүй, Улаанбаарчууд тэр чигээрээ нүүгээд ирсэн юм шиг хүн ихтэй байлаа. Салхи шороо нүд нээлгэхгүй байсан ч тэр их тоосонд дарагдан уралдаж байгаа хүүхэд морийг хараад нүднээс өөрийн эрхгүй нулмас бөмбөрөв. Тэнгэр бурхан өршөөж хур бороо оруулж, гандсан талыг сэрээж, хүн малыг ундаалаач. Энэ жилийн наадмын соёолонгийн тоосонд жинхэнэ дарууллаа. \ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн\

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе