• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бээжинд буцаж ирэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-07-12 16:45:48

Синьхуа Агентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин БРИКС-ын орнуудын удирдагчдын 7-р уулзалт, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэргүүлэгчдийн зөвлөлийн 15-р хуралд оролцоод 7-р сарын 11-ний орой Бээжинд буцаж иржээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны бодлогын судалгааны газрын дарга Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төв хорооны тамгын газрын дарга Ли Жаньсү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи, УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны орлогч дарга, Хятадын Ардын Банкны захирал Жөү Шиочуань нарын хүмүүс хамт нисэх онгоцоор хүрэлцэн иржээ.

Орон нутгийн цагаар 11-ний үдээс өмнө, Ши Жиньпин эх орондоо буцахаар Оросын Уфагаас хөдөлсөн байна. Уфагаас явах үед Оросын холбооны дээд тушаалын албаны хүмүүс нисэх онгоцны буудалд хүргэж үдэж мордуулсан байна.   \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе