• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин даргын хуралд оролцсон тухай өгүүлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-07-12 16:47:40

Синьхуа Агентлагийн мэдээ, 2015 оны 7-р сарын 8-10-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын Уфад очиж, БРИКС-ын удирдагчдын 7-р уулзалт, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэргүүлэгчдийн зөвлөлийн 15-р хуралд оролцсон юм. Хурал дууссаны дараа, Гадаад харилцааны яамны сайд Ван И сэтгүүлчдэд байдлыг танилцуулсан байна.

Ван И хэлэхдээ, Ши Жиньпин дарга энэ удаа БРИКС-ийн таван орон болон Европ Азийн бүс нутгийн 20 орны удирдагчидтай эртний Уфа хотод уулзсаны зорилго нь БРИКС-ийн нягтрал хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ШХАБ-ын хөгжлийг ахиулж, хоёр талын харилцааны хөгжлийг дээшлүүлж, "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг эрчимжүүлж, 2-р дайны ялалтын үр дүнг бэхжүүлж, НҮБ-аар төв болгосон олон улсын ёс журмыг хамгаалахын төлөө юм.

Энэ удааны айлчлал нь ажилч хэрэгч өндөр үр ашигтай, хоёр дээд хэмжээний уулзалт болж, олон тал угтан дагаж, улс төрийн аюулгүйн байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцэж, баялаг амжилтанд хүрсэн байна. Гуравхан өдрийн хугацаанд, Ши Жиньпин дарга хоёр дээд хэмжээний уулзалтын нийт 25 үйл ажиллагаанд оролцож, 7 орны тэргүүн, засгийн газрын тэргүүлэгчидтэй уулзаж, олон удаа лекц уншиж, олон талуудтай хамтарсан мэдэгдэл, албан мэдээ, тунхаг гаргаж, олон талын хамтын ажиллагааны 23 хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ удаагийн уулзалтанд гадаад дотоодынхон маш их анхаарлаа хандуулж, дээд хэмжээний уулзалтад Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэж, БРИКС-ийн орнууд, ШХАБ энэ хоёр том механизмын хөгжлийн шинэ боломжийг ахиулж, Хятад болон холбогдох орнуудын стратегийн итгэлцлийг улам дээшлүүлсэн байна гэж үзжээ.

Нэгт, БРИКС-ийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ашиг сонирхлын хамтын цогцыг ахиулав. Хоёрт, ШХАБ-ын хамтын ажиллагааг ахиулж, хувь заяаны хамтын цогцыг байгуулав. Гуравт, хамтын ажиллагаа хамт амжилтанд хүргэхийг санаачилж, Хятадын эерэг хүчнийг уламжлав. Дөрөвт, Найрсаг харилцааг дээшлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг байгуулжээ.

Ван И үгийнхээ төгсгөлд, Ши Жиньпин дарга энэ удаа Уфагийн дээд хэмжээний уулзалтад оролцсон явдал нь ирэх хагас жилийн Хятадын дипломат харилцааны хөшгийг нээсэн байна. Айлчлал бүрэн дүүрэн амжилтанд хүрсэн гэжээ.    \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе