• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нүүдэл соёлын мөр" сурвалжлан мэдээлэх ажиллагаа эхлэв

CRI       (GMT+08:00) 2015-07-12 16:59:43

Төв радиогоос эрхэлсэн монголчуудын байгаль орчноо хамгаалсан агуу их соёл болох "нүүдэл соёлын мөр" сурвалжлан мэдээлэх ажиллагааны нээлтийн ёслол долдугаар сарын арван нэгний өдөр дэлхийн дөрвөн их тал нутгийн нэг хэмээн алдаршсан Шилийн голын тал нутгийн үзэсгэлэнт Шилийн хотод боллоо. Нээлтийн ёслолд Шилийн гол аймгийн Ухуулах хэлтсийн дараа Бао Лилин Шилийн гол аймгийг танилцуулахын хамт Төв радиогоос эрхэлсэн "нүүдэл соёлын мөр" сурвалжилга Шилийн хотод эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Нээлтийн ёслолд Төвийн Ардын радио хорооны Үндэстний хэлний нэвтрүүлгийн төв газрын дарга Жао Лянжүн үг хэлж, "нүүдэл соёлын мөр" сурвалжлан мэдээлэх ажиллагааг танилцуулсны хамт эколгийн байгуулалт, үзэсгэлэнт сайхан улс орноо байгуулах үйлсийг биелүүлэхэд үзүүлэх нүүдэл соёлын ач гавъяаг өндрөөр үнэлж, энэ удаагийн сурвалжилгын ажиллагаа амжилттай болохыг ерөөсөн байна.

"Нүүдэл соёлын мөр" өргөн цар хүрээтэй сурвалжлан мэдээлэх ажиллага Шилийнгол аймгийн Баруун, Зүүн Үзэмчин, Улаанхадын Ар Хорчин хошуу, Шиньжян Уйгурын Өөртөө Засах Орны Ховогсайр, Баянгол, Бортал, Хөхнуур мужийн Хайшигийн монгол түвд үндэстний өөртөө засах жөү зэрэг газарт явагдах юм байна.
"Нүүдэл соёлын мөр" сурвалжлан мэдээлэх ажиллагааны нээлтийн ёслолд Шилийнгол аймгийн намын хорооны ухуулах хэлтэс, Төвийн ардын радио нэвтрүүлгийн хорооны Үндэстний хэлний нэвтрүүлгийн төв газар, Хятадын Олон улсын радиогийн монгол нэвтрүүлгийн хэлтэс, Шилийнгол аймгийн радио телевиз товчооны удирдлага, орны сурвалжлагч сэтгүүлч зэрэг дөч гаруй хүн оролцсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе