|
|
||
20150713Danzanwanchig.mp3 |
МУСГЗ, ОХ-ны Буриад улсын УГЗ, СУИС-ын хүндэт профессор, найруулагч Д.Ухнааг хүмүүс МУ-ын соёл урлагийн салбарын нэрт зүтгэлтэн гэдгээр нь андахгүй боловч, түүний аав, БНМАУ-ын баатар Дашийн Данзанванчигийг тэр болгон сайн мэдэхгүй. Нэн ялангуяа Японы түрэмгийллээс Хятадын ард түмнийг авран чөлөөлөхийн төлөө цусныхаа 3\5-ыг урсган байлдаж явсан баатарлаг түүхийг мэдэх хүн тун ховор юм.
Дашийн Данзанванчиг одоогоос 70 жилийн өмнө Японы түрэмгийллээс Өвөр Монголчууд зэрэг Хятадын ард түмнийг авран чөлөөлөх дайнд гарамгай гавьяа байгуулж, 1945 оны 9-р сарын 26-нд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын баатар цолоор шагнуулсан байна. Тэрээр Жанчхүүгийн даваанд болсон тулалдаанд мэргэн менометчний хувиар оролцож, анд нөхдөө давших замын саадыг арилгаж өгөх үедээ таван удаа хүнд шархдаж, оковтоо бүтэн хоёр хоног хоол ундгүй байж, цусныхаа 3\5-ыг урсган эцсийн бүлэгт аврагдан амьд үлдсэн юм. Тэр тулаанд нэрт батаар Аюуш зэрэг олон сайхан монгол залуус алтан амиа өргөсөн билээ. Одоо баатрын хүү, Д.Ухнаа гуайн яриаг хүлээн авч сонсоно уу.
\ХОУРадигийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |