|
|
||
Хятадын үндэсний төв радиогоос зохион байгуулж буй "нүүдэл соёлын эрэлд" сурвалжилгын аян Шилийн хотоос аяны гараагаа эхлүүллээ. Энэ удаагийн сурвалжилгын аянаар голцуу хөдөө орон нутгаар явж, нүүдлийн соёл, байгаль экологи, бэлчээрийн мал аж ахуй зэрэгтэй холбоотой агуулгаар сурвалжлан мэдээлэх болно.
Тус сурвалжлагын багт төв радио, ХОУР, орон нутгийн сурвалжлагчид хамт яваа юм. Нээлтийн арга хэмжээнд, Шилийн гол аймгийн намын хорооны гишүүн, ухуулах хэлтсийн дарга Бао Ли Лин баярын үг хэлж, Шилийн гол аймгийн эдийн засаг, соёл, хөгжил дэвшил, өвөрмөц онцлог давуу талыг танилцуулж, Төвийн үндэсний радиогийн үндэстний цөөнхийн нэвтрүүлгийн төвийн дарга Жао Лянь Жюнь энэ удаагийн сурвалжилгын аяны ач холбогдол, байгаль экологио хамгаалахын чухлыг онцлов. Мөн Төвийн үндэсний радиогийн монгол хэлний редакцын дарга Гэрэлт энэ удаагийн сурвалжилгын агуулгын талаар танилцуулав.
Энэ удаагийн сурвалжилгын аянаар Шилийн гол аймгийн хоёр Үзэмчин, Улаанхад хотын Жарууд, Ар Хорчин зэрэг газраар явах болно.
\сурвалжлагч Ч.Гантөмөр\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |