• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чинээлэг малчин Цэцэнт

CRI       (GMT+08:00) 2015-07-13 15:36:39

Манай сурвалжилгын баг Шилийн хотоос мордож, Баруун Үзэмчин хошууны Дөрвөлж сумын малчин Цэцэнтийнд очлоо. Энэ жил Үзэмчин нутгаар сайхан зун болж байгаа юм байна. Хаа сайгүй өвс ургамал сагсайн ургаж, тал хөндий ногоорон цэлийж, хааяа бас тогтоол ус тааралдана. Тэнгэр нь цэлмэг, газар нь ногоон, уул хайрхад нь хөхрөн харагдах монгол нутаг ийм сайхан ажгуу.

Цэцэнтийнх гэж гаднаа гял цал болсон сайхан айл байлаа. "Өөдлөх айл үүднээсээ" гэгчээр, шинээр барьж байгуулсан гэр байшин, малын хашаа, өвс тэжээл нөөцлөх зоорь гээд юм бүхэн бэлэн байв. Тэднийх цахилгаантай ажээ. Тэгэхээр хотын айлаас дутахгүй сайхан амьдарч байна. Цэцэнтийнх ганц хүүхэдтэй залуу гэр бүл хэдий ч аль хэдийн хашир туршлагатай малчин болжээ. Өнгөрсөн хавар жаахан гандуу байсан ч өөрийн шургуу хөдөлмөрөөр өвөл хаврыг өнтэй давж, хэдэн зуугаад төл авчээ. Тэднийх голцуу уламжлалт үзэмчин хонь өсгөдөг. Үзэмчин хонь сүүл томтой, мах сүү ихтэй, маллахад хялбар, даац сайтай байдгаараа алдартай.

"Малаа өсгөхөд газар нутаг л жаахан хүрэлцэхгүй байна" хэмээн бодлоо нуулгүй ярих залуу малчин Цэцэнт уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа улам сайн хөгжүүлэн эрхлэх нь дамжиггүй билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе