|
|
||
20150713hugjilt.mp3 |
Үндэсний төв радиогоос зохион байгуулж буй "Нүүдэл соёлын эрэлд" сурвалжилгын аян маань цааш үргэлжилж, Баруун Үзэмчин хошууны Жийрийн гол сумын Загастайд очлоо. Энд ирсний учир гэвэл, орон нутагтаа үлгэр жишээ болсон, мал маллахын хажуугаар жуулчны бааз эрхэлж, гүүгээ саан айраг цэгээ борлуулдаг ухаан самбаатай баян малчин Сү.Хөгжилттэй уулзах гэсэн юм.
Тэр өөрийн түүх соёл, амин нутаг, уламжлалт нүүдлийн амьдралдаа маш хайртай нэгэн юм. Сү.Хөгжилт гуай монголчуудын эдэлж хэрэглэж байсан хуучны эдлэл хэрэглэлийг маш олноор цуглуулж, зав чөлөөгөөрөө хүүхдүүдэд түүнийгээ үзүүлж харуулан, зан заншил, түүх сурвалжийн талаар тэдэнд хичээл зааж, тэдэнд монгол түүх соёлоо мартахгүй байхыг сургадаг юм.
"Миний зорилго их мөнгө олох биш, харин монгол хүний хувиар, уламжлалт түүх соёл, ахуй амьдралаа цааш хөгжүүлэн батжуулахын төлөө юм" гэх түүний яриа нэгийг бодогдуулж байв.
Сү.Хөгжилтийн жилийн дундаж орлого 300 мянга гаруй юань хүрдэг гэсэн. Тэрээр ойр хавийнхаа тааруу амьдралтай малчдыг хаяандаа буулгаж туслахын зэрэгцээ баян чинээлэг болох замд хөтөлдөг гэнэ. Тэднийд очиход уяан дээр нь морьд янцгааж, гүүгээ сааж, айлчин гийчин ирж буцан маш хөөр хөгжөөнтэй байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |