|
|
||
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эрсэг дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэхүү аугаа их ялалтын ойд зориулан Хятад улсын холбогдох байгууллага, нэгжээс олон төрлийн арга хэмжээ зохион явуулж байна. Тухайлбал Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны дурсгалын музейд нээгдсэн "Аугаа их ялалт-түүхэн гавъяа" сэдэвт үзэсгэлэн" юм.
Хятдаын Олон Улсын Радиогийн гадаад хэлний 20 гаруй мэргэжилтэн өнөөдөр үдээс өмнө энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Японы түрэмгийллийн эсрэг Хятдаын ард түмний дайны дусгалын музейг анх 1987 онд барьж байгуулсан байна. Дайны ялалтын түүхэн он жил тохиож байгаа энэ онд уг музейн барилгыг дахин 400 ам метрээр өргөтгөн, түүхэн баримтат эд юмс, дурсгалт зүйлсийг 2.5 дахин нэмэгдүүлсэн байна. Эдгээрээс 100-гаад үзмэр нь үндэсний 1-р зэрэглэлийн хамгаалалттай эд зүйлсэд хамрагдаж байна.
Уг музей нь он цагийн дарааллаар 1931-1945 он хүртлэх Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний 8 жилийн дайны байдлыг тусгасан 8 хэсгээс бүрдсэн байна. Энэ тухай музейн тайлбарлагч Цау Бао Юэ танилцуулахдаа: "Музейн 4 болон 5- р хэсэг буюу "Японы түрэмгийлэгчдийн харгис үйлдэл", "Дэлхийн фашизмын эсрэг дайны бүрэлдэхүүн" гэсэн хоёр хэсэг нь маш чухал агуулга, өвөрмөц онцлогтой. Учир нь дэлхий нийтийг цочирдуулсан Наньжингийн их хядлагын үеэр, цэрэг эрс, энгийн номхон ард иргэд, хөгшид хүүхэд, эмэгтэйчүүд гээд нийт 300 мянган хүнийг харгис хэрцгийгээр хомроглон устгасан явдал байлаа. Энэ бол маш гажуу, олныг сэрдхийлгэсэн үйлдэл юм. Энэ нь дэлхийн энх тайвны эсрэг хийж байгаа асар том бурангуй үйлдэл гэж олон нийт буруушаадаг. Энэ бүгдийг баримтаар болон гэрэл зургаар тод томруун харуулснаараа музейн энэ хэсэг онцлог юм" гэж тэрээр ярилаа.
Үзэсгэлэнг үзэж сонирхож явсан ХОУР-ийн Франц хэлний редакцийн мэргэжилтэн Сбешин энэ үеэр ярихдаа: "Энэ музейг үзсэнээрээ надад маш өндөр сэтгэгдэл төрж байна. Учир нь Хятадын ард түмний Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайны тухай тэр бүр тодорхой ойлголт байгаагүй. Япончуудын энэ харгис үйлдлийг ингэж нарийвчлан ойлгож байсангүй. Харин энэ үзэсгэлэнг үзсэнээр дайны тэр хор уршиг, бурангуйг явдлыг нүдээр үзсэн мэт ойлгож мэдэж авлаа. Мөн дайны үеийн он жилүүдэд ард иргэдийн өдөр тутмын амьдрал ямар байсан. Тэд ямар хүнд хэцүү цаг үеийг туулж өнгөрүүлснийг ойлгож авлаа. Учир нь энэ бүгдийг маш тод томруунаар гэрэл зургийн хальснаа буулган тавьсан нь маш өндөр сэтгэгдэл төрүүллээ" хэмээн ярисан юм.
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70-н жилийн ойд зориулсан "Аугаа их ялалт-Түүхийн гавьяа" үзэсгэлэнг үзэж сонирхсон хэн бүхэн дайны энэхүү аймшигт хар мөр, бурангуй үйлдлийг буруушааж музейн талаар маш өндөр сэтгэгдэлтэй гарцгаасан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |