|
|
||
"Нүүдэл соёлын эрэлд" сурвалжилгын баг маань Шилийнгол аймагт аянаа үргэлжлүүлж, тус аймгийн Зүүн Үзэмчин хошуунд байдаг Баян овооны энгэрт очсон юм.
Тус овоо нь нутагтаа маш алдартай төдийгүй харь хошууны хүмүүс ч тахилгын наадамд ирж оролцдог ажээ. Баян овоог жил бүрийн билгийн улирлын 6-р сарын шинийн 3-нд тахидаг юм байна. Бид очих үед, Баян овооны тахилгыг хариуцдаг 20 орчим айл овооныхоо энгэрт гэрээ барьж буусан байлаа.
Овооны тахилгын эзэд маань арваад хоногийн өмнөөс гэр тэргээ ачин, овооныхоо хажууд бууж, овоогоо засаж янзлах, шүүс идээ базаах, овооны наадамд бэлтгэх, ном гүрэм хийлгэх зэрэг ажил ихтэй байдаг аж. Тахилгын ажлыг овооны даа буюу ахлагч даамал удирдан гүйцэтгэдэг байна. Энэ жилийн хувьд мөн ёсоор болжээ. Энэ удаагийн тахилгадаа лам гэгээн залж, ном тарни уншуулж, усан бумба тавиулах учир бороо хур элбэг болно гэсэн. Одоо ч гэсэн монголчууд маань тэнгэр хангайгаа шүтсээр байдгийн нэгэн тод жишээ энэ буюу.
Бид Баян овооны энгэрт буусан айлуудаар орж, овооны тахилгадаа бэлтгэж байгаатай танилцаж, олон сайхан зураг дүрсийг дурандаа буулгасан юм. Одоо та бүхэн эдгээр зурагтай танилцаж, Үзэмчин нутгийн өнгө төрхөөс сонирхоно уу.
\Сурвалжлагч Ч.Гантөмөр\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |