|
|
||
АНУ-ын Холбооны нөөцийн удирдах зөвлөлийн 15-нд нийтэлсэн үндэсний эдийн засгийн байдалын тайланд тэмдэглэснээр 2015 оны 5-6-р сард Америкийн эдийн засгийн үйл ажиллагаа өргөжсөн бөгөөд ирэх хэсэг хугацаанд "хэвийн", "дунд зэрэг", "удаан" гэсэн өсөлтийн хурдаа хадгалах төлөвтэй байна гэжээ.
Мөн өдөр нийтэлсэн тайланг холбооны 12 бүс нутгийн нөөцийн банкнуудын сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр боловсруулжээ. Тайлангаас үзвэл, Нью-Йорк, Филадельфи, Канзас хот зэрэг бүсийн эдийн засаг "дунд зэрэг" өсөлттэй байж, Ричмонд, Атланта, Чикаго, Даллас, Сан-Франциско зэрэг бүс бага зэрэг өргөжиж, Кливленд болон Бостон зэрэг газар тогтвортой хэвээр байна.
Америкийн бүс нутгуудын жижиглэнгийн худалдааны хэмжээ өсөж, үйлдвэрлэлийн хэмжээ бүс нутагуудад харилцан адилгүй байж, мэдээлэл технологи, эрүүл мэнд зэрэг санхүүгийн бус салбаруудын үйл ажиллагаа нэмэгдэж, олонх бүс нутгийн барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл ч өргөжиж байна гэж тайланд тэмдэглэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |