• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Солонгос үндэстний иргэдийн оршин суугаа хороололтой танилцлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-07-17 09:44:25

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 16-нд Гирин мужид ажиллахдаа, Яньбяний Солонгос үндэстний өөртөө засах жөүд очиж, тэндхийн ажил байдалтай танилцав. Энэ нь Ши Жиньпин даргын Солонгос үндэстний иргэдийн оршин суугаа хороололд анх удаа хийсэн айлчлал юм. Бид дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахаар хүчин чармайлт гарган ажиллаж байна. Үүнд нэг газар орон орхигдож болохгүй. Үндэстний цөөнхүүдийн аль нь ч дутагдаж болохгүй. Бүгд дундаж чинээлэг амьдралтай болох ёстой гэж тэр онцолжээ.

Яньбяний Солонгос үндэстний өөртөө засах жөүд Ши Жиньпин дарга тосгоны иргэн Ле Лүнжийнд зочилж, тэдэнтэй дотоно ярилцсан байна. Ши Жиньпин хэлэхдээ, бид одоо дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахаар чармайх болно, 2020 онд дундаж чинээлэг нийгэмт орно, одоо тавхан жилийн хугацаа үлдээд байна. Үүнд нэг газар орон орхигдож болохгүй. Үндэстний цөөнхүүдийн аль нь ч дутагдаж болохгүй. манай анхан дүүс нэг нь ч дутагдаж болохгүй, бүгд дундаж чинээлэг амьдралтай болох ёстой гэж тэр онцолжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэндхийн жирийн иргэний гэрт зочилж, амьдрал ахуйтай нь танилцаж, бас тариан тайлбайд очиж, тариачид, хөдөө аж ахуйн техникчтэй уулзаж ярилцжээ./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе