• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улаанбаатар-Эрээн хоорондын түр нислэг дахин эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-17 16:37:28

Улаанбаатараас ниссэн MR8861 онгоц 7-р сарын 16-ны 8 цаг 10 минутын үеэр Эрээн хотын Сайнус онгоцны буудалд газардсан нь Улаанбаатар-Эрээн хооронд зорчих түр цагийн олон улсын нислэг дахин эхэлсний бэлгэ тэмдэг болжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, энэхүү нислэгийг түр хугацаагаар сэргээж, Монгол улсын Хүннү агаарын тээврийн компанийн Фогг 50 нисэх онгоцоор зорчиж байна. Долоо хоногт 3 удаа буюу мягмар, пүрэв, ням гарагийн 6 цаг 10 минутад Улаанбаатараас нисэж, 7 цаг 50 минутад Эрээн хотод газардана. Эрээн хотоос 8 цаг 20 минутад нисэж, 10 цаг 5 минутын үеэр Улаанбаатарт газардана. Тасалбарын нийт үнэ 850 юань. Эрээн хотын олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орохоор уг нислэгийг урт хугацаагаар нээх төлөвлөгөө бий.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе