|
|
||
6-р сарын дунд арав хоногоос эхлэн Хятадын хувьцааны зах зээлд их хэмжээний тохируулалт хийсэн байна. Үүнд холбогдуулан хяналт удирдлагын салбар банк санхүүгийн зах зээлийн системийн эрсдэлийг багасгаж, Хятадын хөрөнгийн захын урт хугацааны эрүүл хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө зах зээлийг тогтворжуулах бодлогууд гаргажээ.
Эдгээр арга хэмжээ нь биржийн хөрөнгийн гүйлгээг тогтворжуулж, биржийн системийн шинжтэй эрсдэлийг бууруулж, эрүүл тогтвортой хөрөнгийн зах зээлийг бий болгоход чухал үйлдэл үзүүлнэ гэж эрдэмтэд илэрхийлсэн байна.
Эдгээр бодлогын дунд үнэт цаасны компанийн хөрөнгийн урсгалыг олон арга хэлбэрээр дэмжиж, татвар хураамжийг бууруулах зэрэг арга хэмжээ авч биржийн гүйлгээг сэргээсэн байна. Хөрөнгө хуримтлуулах, хувьцаа хуримтлуулахад баталгаа гаргах хугацааг цуцлах зэрэг нь биржийн гадаад дотоодын зохисгүй хөрөнгийг үр ашигтай дүрэмжүүлсэн байна.
Энэхүү олон арга бодлого нь нэгт үнэт цаасны захын тогтвортой эрүүл хөгжил нь Хятадын эдийн засаг шат ахихад шууд нөлөөлөх болно. Хоёрт, хөрөнгө оруулагчдын бүтцийн талаас авч үзвэл эдгээр бодлого нь Хятадын биржид үйл ажиллагаа эрхэлж байгаа хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх болно гэж шинжээчид үзсэн байна. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |