• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засаг хүчирхэг хэвээр байна

CRI       (GMT+08:00) 2015-07-17 16:49:50

17-нд Бээжин хотноо Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ен Ким, Хятадын эдийн засаг хүчирхэг хэвээр байна. Хятадын засгийн газрын өөрчлөлт хийх шийдвэр зориг хүчирхэг байна гэжээ. Дэлхийн банкны нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн тайланд 2015 онд Хятадын эдийн засгийн өсөлт 7.1 хувьтай байх болно. Энэ нь дэлхий дахиныг гайхуулсан хурд юм гэж тэмдэглэжээ.

Хятадын хувьцааны зах зээлийн сүүлийн үеийн донсолгоотой байдлын тухай Жим Ен Ким хэлэхдээ, Хятадын удирдагчид эдийн засаг нийгмийн өөрчлөлтийн төлөвлөгөөг эрс хэлбэрэлтгүй ахиулж байна. Үүнд зээлийн өсөлтийг бууруулах, сүүдрийн банкны хяналт удирдлагыг эрчимжүүлэх, орон нутгийн өрийн удирдлагыг сайжруулах зэрэг олон өөрчлөлтийн арга хэмжээ авсан юм. Эдгээр өөрчлөлт Хятадын эдийн засгийг амжилтад хүргэх болно гэжээ.

Жим Ен Ким, энэ айлчлалараа Хятадп улстай хөрөнгө хуримтлуулах, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар зөвшилцөж байна. Өдгөө Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүн болох санамж бичигт 50 гаруй улс орон гарын үсэг зураад байна. Жим Ен Ким Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөгжихөд туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе