• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Барга оёдолчидтой танилцав

CRI       (GMT+08:00) 2015-07-17 09:59:10

Өвөр Монголын сэтгүүлчид "Удмын алтан хэлхээ, үүх түүх, өв соёл" аян замын сурвалжилгаар Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошуунд ажиллаж явахдаа тус хошууны " монгол гэр бүрэх ахмадуудын гавшгай оёдол"-ын багийнхантай уулзаж, тэдний оёдол үйлтэй танилцлаа. Сэтгүүлчид хүрч очиход тэд Мухлаг тэрэг дотор дэвсэх ширдэг ширээд завгүй байлаа. Уг оёдлын багийнхан хорин гишүүнтэй, бүгд жар хүрсэн ахмад хүмүүс байсан. Тэд хамтдаа Монгол гэрийн эсгий бүрээс хийх, бүслүүр оосор томох зэрэг ажлыг амжуулж, Монгол гэр барих шаардлагатай хүмүүст үйлчилдэг.

Монгол гэр бол Монголчууд бидний эрт дээр үеэс эдэлж хэрэглэж ирсэн орон сууц, одоо цагийн хүмүүс хот сууринд төвлөрөн суурьших болсноор Монгол гэрийн соёл орхигдож гээгдэж байна. Хэдийгээр бид Монгол гэрээ төдийлөн хэрэглэхгүй байгаа ч энэ соёлоо хойч үедээ мэдүүлж таниулж байх хэрэгтэй гэж ахмадууд маань ярьж байсан юм.

Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Нандир, Мишээл

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе