|
|
||
Африкийн хөгжлийн банкны захирал Доналд Каберука 20-ний өдөр Бээжинд хэлэхдээ: Африкийн хөгжлийн банк Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд маш их итгэлтэй байна. Хоёр тал ирээдүйд гар гараа холбон хамтран ажиллаж, Африкийн дэд бүтцийг хамтран бүтээн байгуулахыг хүсэн хүлээж байна гэжээ.
Каберука Хятадад айлчлах хугацаандаа Хятад улс болон дэлхийн зөвлөхүүдийн байгууллагаас зохион байгуулсан солилцооны арга хэмжээнд оролцохдоо ингэж хэлсэн юм.
Тэр хэлэхдээ: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь 21-р зууны шинэ хэлбэрийн банк санхүүгийн байгууллагад маш сайн үлгэр жишээ боллоо. 21-ний өдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хүмүүстэй уулзахыг хүсэн хүлээж байна. Дэлхий, ялангуяа Африкийн дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Олон улсын хөгжлийн банк санхүүгийн байгууллагын шинэ гишүүний хувьд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан нь дэд бүтцийн хөрөнгө босгоход шинэ алхам боллоо гэжээ.
Өдгөө болтол Азийн хөрөнгө оруулалтын банк 57 үүсгэн байгуулагч орны дунд Африк тив Өмнөд Африк Египет гэх хоёрхон гишүүнтэй байна. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |