Түвд жуулчлалын ид үедээ оров
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2015-07-21 10:36:06
Өдгөө Түвдийн жуулчлалын ид үе юм. Тоо бүртгэлд харуулснаар, оны эхний хагаст Түвд нутаг гадаад дотоодын 5 сая 290 мянган жуулчныг хүлээн авч, нийт орлого нь 5 тэрбум 300 сая юаньд хүрэв.
ТӨЗО-ы аялал жуулчлалын хөгжлийн хорооны бүртгэлд харуулснаар, 1-ээс 6-р сард Түвд гадаад дотоодын 5 сая 299 мянган жуулчныг хүлээн авсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 26.7 хувиар өсөв. Жуулчлалын нийт орлого нь 5 тэрбум 300 сая юань байж, өнгөрсөн жилийн мөн үеэс 30 хувиар өсөв.
4-р сарын 25-нд Балбад болсон хүчтэй газар хөдлөлт нь Түвдийн зарим нутагт нөлөөлсөн болохоор зарим жуулчин тухайн нутгийн байдалд сэтгэл зовж байна. Эх сурвалжид тэмдэглэснээр, Түвдийн аялал жуулчлал газар хөдлөлтийн нөлөөнд бага өртөж, Жан Му, Жи Лунгаас гадна бүх жуулчлалын газар хэвээр ажиллаж байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл