|
|
||
ТӨЗО -ны соёлын танхимын дарга Нямцэрэн хэлэхдээ: 2008 онд ТӨЗО түүхийн сурвалж бичгийг хамгаалах ажлыг албан ёсоор эхлүүлж, ТӨЗО -ний түүхийн сурвалж бичгийг хамгаалах ажлыг удирдах хэсэг болон мэргэжилтний комисс байгуулсан юм. ӨЗО урьд өмнө 5 сая юанийн тусгай хөрөнгө оруулж, сурвалж бичгийг эмхтгэн хамгаалах ажлын шаардлагыг үр ашигтай баталсан юм гэжээ.
ТӨЗО -ны Түвд хэлний сурвалж бичиг олонх нь сүм хийдэд байж, зарим нь номын сан, судалгааны байгууллага, архив, музей болон иргэдийн гэрт байдаг. Танилцуулсныг үзвэл, түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах салбарууд олон газар дахь түүхийн сурвалж бичиг хадгалдаг байгууллагын ховор нандин сурвалж бичгийг бүртгэж авсан бөгөөд их хэмжээний сурвалж бичиг хуучирч салбарсан байсныг ойлгож мэджээ. Түүхийн шалтгаан болон хадгалах нөхцөл байдлын хязгаарлалаас болж эдгээр сурвалж бичгийн сүйдсэн хэмжээ нь адил бус байна. Тиймээс эдгээр сурвалж бичгийг яаралтай авран хамгаалах шаардлагатай байна гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |