• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монгол, Оросын бизнесийн төсөл танилцуулах хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-22 14:08:37

7-р сарын 21-нд Өвөр Монголын Бугат хотноо Хятад, Монгол, Оросын бизнесийн төсөл танилцуулах хурал болж өнгөрлөө. Хуралд Хятад, Монгол, Орос гурван орны худалдаа аж үйлдвэрийн газрын төлөөлөгчид, гадаад худалдаа бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компани аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцжээ.

Бизнесийн төсөл танилцуулах хурлын дараа Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааны төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болж, Хятадын ӨМӨЗО-ны худалдааг дэмжих нийгэмлэг ОХУ-ын Сахагийн худалдаа аж үйлдвэрийн танхим, ОХУ-ын Новосибирскийн худалдаа аж үйлдвэрийн газартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, ӨМ-ын Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуу Монгол улсын Дорноговь аймгийн Хатанбулаг сумын захиргаатай Монгол улсын Ханги боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих төсөлд гарын үсэг зуржээ. Үүнээс гадна Монгол улсын Алтай компани, Монгол улсын GGCM компани, Монгол улсын Урсгал соёл жуулчлалын компани зэрэг аж ахуйн нэгжүүд Хятадын талтай хамтын ажиллагааны төслийн гэрээ үзэглэсэн байна.

Мод бут өвс ургамал тарих замаар Монгол улсын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо ТББ-ын тэргүүн Д.Насанжаргал Хятадтай туршлага солилцож хамтран ажиллах боломж хайх зорилгоор Хятад, Монгол, Оросын бизнесийн төсөл танилцуулах хурлыг зорьж иржээ. Тэрээр урьд Хятадын Хөх нуур мужийн Шинин хот, ӨМ-ын Хөх хот, Бугат, Ордос зэрэг Хятадын олон нутгаар ирж, Хятад улс байгаль хамгаалах чиглэлээр чацаргана болон бусад мод ургамлыг яаж тарьж байгаа, яаж ойн зурвас ногоон төв байгуулж байгаа талаар туршлага судалсан юм. " Энэ удаад би Хятад улстай байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломж хир нээгдэж байгаа талаар судлахаар ирсэн. Хятад улс байгаль хамгаалах чиглэлээр мод, бут, олон наст ургамлыг тарьж маш олон туршлага хуримтлуулсныг Монгол улсын бизнес эрхлэгчид хараад бид бүхэн ч бизнесийн орлогын тодорхой хэмжээг Монгол улсын цөлжилтөөс аврах ажилд оруулж хамтран ажиллая гэсэн бодол төрсөн" гэж Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо ТББ-ын тэргүүн Д. Насанжаргал сурвалжилга өгөхдөө ярьж байлаа.

Дашрамд дурдахад 7 -р сарын 22-ны өдөр 11 дэх удаагийн Хятад, Монгол, Оросын бизнес форум, 2015 БНХАУ-ын олон улсын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын 2 дахь үзэсгэлэн яармаг мөн ӨМ-ын Бугат хотноо нээгдэх болно.

"Талын Дуу Хоолой" радиогийн сэтгүүлч Хасмөчир ӨМ-ын Бугат хотоос мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе