|
|
||
Европын эрүүгийн цагдаагийн байгууллагын дарга Роб Wainwright-ийн урилгаар, 2015 оны 7-р сарын 22-нд, ШХАБ-ын бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын дарга Жан Шиньфэн тэргүүтэй төлөөлөгчид Гаагд очиж, Европын эрүүгийн цагдаагийн байгууллагаар айлчилж, тус байгууллагын дэд дарга Фон Жи Мэттэй хоёр талт зөвшилцөл хийв.
Дараа нь Европын эрүүгийн цагдаагийн байгууллагын терроризмын эсрэг албын хариуцлагатнаас тус салбарын өнөөгийн үүрэг болон олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх талаар танилцуулж, тус байгууллагаас терроризмийн ажиллагаатай тэмцэх тагнуулын чадавх болон мэдээлэл технологиор терроризмтэй тэмцэх байдлыг дэлгэн харуулсан байна.
Хоёр тал тэмдэглэхдээ: Олон улсын хамтын нийгэмлэг аюулгүйн заналхийлэл болон өрсөлдөөн сорилтод хамтаар нүүрлэж байна. Холбогдох олон улсын байгууллага уялдаа холбоогоо эрчимжүүлж, хамтдаа хичээн зүтгэж, олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Бүс нутгийн терроризмын байгууллага хийгээд Европын эрүүгийн цагдаагийн байгууллагын удирдагчид анхны уулзалт зохион байгуулж буй нь чухал ач холбогдолтой юм. Хоёр байгууллага шууд яриа хэлцлийн харилцаа байгуулсан нь хоёр талд цөм ашиг тустай юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |