• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын чөлөөт худалдааны бүсийн байгуулалт ил тод үр ашигтай байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-07-28 17:32:50

Энэ оны 4-р сард Хятад улс Шанхайн чөлөөт худалдааны бүсийн туршилтын талбайг 28.78 ам километраас 120.72 километр болгон өргөтгөсөн бөгөөд Гуандүн, Тяньжин, Фу Жянь гурван мужид шинээр худалдааны чөлөөт бүс байгуулсан юм. 3 сарын турш уг дөрвөн худалдааны чөлөөт бүс засгийн газрын эрх үүргийг өөрчлөх, худалдааг хялбарчлах, банк санхүүгийн салбарын шинэчлэлт, хэргийн өмнө, хэргийн явцад, хэргийн дараа хянан удирдах зэрэгээр туршилтын цуврал арга хэмжээ авсан юм. Олон улсын жишигтэй, зах зээлжсэн, хуульжсан зах зээлийн орчин байгуулж, зах зээлийн гол цогцын сайн үнэлгээг олсон юм.

Тянь Жиний худалдааны туршилтын бүс байгуулагдсаны дараа Айрбус компанийн А330-ийн угсран хүлээлгэж өгөх төв, дэлхийн албан зориулалттай нисэх онгоцны засварын төв зэрэг агаарын тээврийн том төсөл Тянь Жиний нисэх буудлын бүсэд байгуулагдлаа. Өдгөө бас нэг бүлэг агаарын тээврийн төслийн талаар ярилцаж байна гэжээ.

Саяхан болсон хэвлэлийн бага хурал дээр Тянь Жиний нисэх буудлын эдийн засгийн бүсийн удирдах хорооны дарга Лү Жиньжоу сурвалжлагчид хэлэхдээ: Гадаадын нэрт аж ахуйн нэгжүүд Тяньжид салбар байгууллагаа байгуулж байгаа нь Тянь Жин чөлөөт худалдааны бүс бүтэц механизмын талаар шинийг үүдэж, худалдааны орчноо боловсронгуй чөлөөтэй болгож байгаатай холбоотой юм гэжээ.

6-р сарын 30-ны байдлаар, Төрийн Зөвлөлөөс нийтэлсэн баримт бичгээс гадна, Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам, Сангийн яам зэрэг 12 яам хорооноос чөлөөт худалдааны бүсийн байгуулалтын хөгжлийг дэмжих бодлогын 16 баримт бичгийг боловсруулан гаргаж, чөлөөт худалдааны дөрвөн бүс оршдог дөрвөн муж хот нийтдээ бодлогын 80 гаруй баримт бичиг боловсруулан гаргасан байна. Түүнчлэн гадаадын бизнесмэний сөрөг жагсаалтын хувьд, 2014 онд Шанхайн чөлөөт худалдааны бүсэд 139 байснаа хорогдоод 122 болж, нээлттэй болон ил тод байдал улам дээшилсэн байна. Худалдааны яамны дэд сайд Ван Шөүвэнь хэлэхдээ: Тогтолцоо механизмын шинэчлэл, бизнесийн орчны сайжралт зэрэг нь зах зээлийн гол цогцын идэвхтэй үнэлгээг олсон байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Бидний яриад байгаа чөлөөт худалдааны бүс бол маш их нээлттэй мөртлөө өөрчлөлтийн туршиц цэг болно. Чөлөөт худалдааны дөрвөн бүсийн нээлттэй салбарыг улам өргөжүүлснээр, маш олон аж ахуйн нэгжийн идэвхтэй байдлыг хөгжөөж, үүнд дотоод гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж бүгд байгаа" гэжээ.

Тоо бүртгэлийн дагуу, 4-р сарын 21-нд пайзаа өлгөснөөс хойш буюу 6-р сарын 30 болтол, Гуандүн, Тяньжинь, Фүжяний чөлөөт худалдааны гурван бүсэд нийтдээ 20 мянга орчим аж ахуйн нэгж шинээр бүртгүүлж, оны эхний хагаст Шанхайн чөлөөт худалдааны бүсэд нийтдээ 21 мянган аж ахуйн нэгж шинээр бүртгүүлжээ. Нээлттэй байдлаа өргөжүүлэхийн зэрэгцээ удирдлагын шинэчлэлийн талаар томоохон алхам урагшилсан байна. Худалдааны яамны гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга Тан Вэньхун танилцуулахдаа: "Гуандүн мужийн чөлөөт худалдааны бүсийг нээлттэй байлгаж, нээлттэй байх, удирдах зарчмыг хослуулснаар мужаас эрх олгодог байсан дамжлагыг чөлөөлжээ. Мөн захиргааны эрхийн хариуцлагыг дахин жагсааснаас Наньша дүүргийн батлах ёстой асуудлууд 37.6 хувиар багасаж зөвшөөрөл олгох хугацааг 57 хувиар хэмнэжээ. Фүжяны чөлөөт худалдааны туршиц бүсийн Шямэнь дүүрэг "Олон ажлуудыг нэгтгэх" бодлого хэрэгжүүлж эхэлснээр төслийн зөвшөөрөл авах шат дамжлага 24 байсныг 4 болгон багасгажээ. "

Ерөнхий байршуулалтын дагуу чөлөөт худалдааны 4 бүс нь үндэстний олон төрлийн стратегид үйлчилгээ үзүүлж байна. Одоогийн байдлаар Гуандүний чөлөөт худалдааны бүс нь: Эх газар болон Хонконг Макао хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд, Тяньжины чөлөөт худалдааны бүс нь: Бээжин, Тяньжин, Хэбэй мужийг зэрэг хөгжүүлэхэд, Фүжяны чөлөөт худалдааны бүс нь: Эх газар, Тайвань хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд, Шанхайн чөлөөт худалдааны бүс нь: Дээд зэрэглэлийн нээлттэй чөлөөт худалдааны туршиц бүс байгуулах зэрэг тал дээр шинэ ахиц, шинэ үр дүнд хүрээд байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе