|
|
||
Хятадын ОУР-ын мэдээ: ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Мезенцев 28-ны өдөр Москвад хэлэхдээ: НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Иран дахь хоригийг цуцалсны дараа ШХАБ Ираны тус байгууллагын гишүүн орон болох өргөдлийг хянан хэлэлцэх болно гэжээ.
Тэрээр ШХАБ-ын гишүүн орнуудын гол гол хэвлэл мэдээллийн хариуцлагатай хүмүүсийн яриа уулзалтад ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Иран дахь хоригоо нэн даруй цуцлахыг хүсэж байна. "Үүний дараа ШХАБ хамгийн богино хугацаанд Ираны дэвшүүлсэн ШХАБ-д элсүүлэх гэсэн өргөдлийг хянан хэлэлцэх болно.
Өнөөдрийн байдлаар Иран ШХАБ-тай засгийн газрын хэмжээнд, мөн байгууллагын хэмжээнд бүр нягт харилцаа холбоотой байж байна. "Ираны ШХАБ-тай ойртож байгаа хурд нь Иран болон Америк, Англи, Франц, Орос, Хятад болон Герман зэрэг 6 оронтой хийж байгаа хэлэлцээнээс шалтаглана" гэжээ.
Тэрээр цааш хэлэхдээ: ШХАБ тус байгууллага болон Ираны хооронд хамтын ажиллагааны шинэ байдал бий болохыг хүсэж байна гэжээ. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |