|
|
||
29-нд ТӨЗО-ны засгийн газар, Лхас хотноо болсон Байгалийн цэвэр усны үйлдвэрлэлийг хөгжүүлэх бага хурлын үеэр өндөрлөг газрын усны нөөц баялгийг ашиглан, 3-5 жилийн хугацаанд жилд 5 сая тонн ус буюу 40 тэрбум юаний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байгалийн цэвэр усны үйлдвэр байгуулж, Хятадын байгалийн цэвэр усны чухал бааз бий болгон, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийг онцолжээ.
ТӨЗО нь "Азийн усны цамхаг" хэмээн нэрлэгдэж, цэнгэг усны нөөцийн нийт хэмжээ жилд дунджаар 439 тэрбум 400 сая шоо метрт хүрдэг, Хятадын цэнгэг усны хамгийн их нөөцтэй газар юм. Тэрчлэн ТӨЗО-ны ундны ус аюулгүй, чанартай, бохирдол багатай зэрэг давуу талтай болохоор байгалийн цэвэр усны үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжтой. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |