|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, 30-ны өдөр Хятадын Инженерийн хүрээлэн ТӨЗО-ны засгийн газартай "Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурж, Түвдийн хөгжлийг дэмжихээр боллоо.
Хятадын Инженерийн хүрээлэнгийн дарга Жөү Жи гарын үсэг зурах ёслолын үеэр хэлэхдээ, Хятадын Инженерийн хүрээлэн шинжлэх ухаан, салбар дамнасан давуу талаа ашиглаж, мэргэжилтэн зохион байгуулж, Түвдийн эдийн засаг, нийгмийн хөгжил дэх стратегийн чухал асуудлууд, үйлдвэрлэлийн хөгжилд бодлогын дэмжлэг үзүүлж, Түвдийн цэвэр эрчим хүч, экологийн орчин, усан ашиглалтын бүтээн байгуулалтад эрэлт хэрэгцээний дагуу судалгаа хийж, хамтын ажиллагаа өрнүүлэх болно гэжээ.
ТӨЗО-ны дарга Лувсанжанцан хэлэхдээ, шинийг бүтээх нь хөрөнгө оруулалт болон бусад хөгжлийн үр ашгийг дээшлүүлж, Түвдийн эдийн засаг нийгмийн хөгжилд шинэ хүч, аз тохиол олгох болно гэжээ. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |