• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Цэргийн нэвтрүүлэг, үндэсний аюулгүй байдлын стратеги" симпозиум болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-01 17:04:10

8-р сарын 1-н бол Хятадын Ардын чөлөөлөх цэрэг арми байгуулагдсаны 88 жилийн ойн өдөр юм. 7-р сарын 31-нд Хятадын Төв телевиз ССТV Бээжин хотноо "Цэргийн нэвтрүүлэг, үндэсний аюулгүй байдлын стратеги" сэдэвт симпозиумыг зохион байгуулжээ. Цэргийн явдлын стратегийн судлаачид хэвлэл мэдээллийн судалгааны байгууллагын судлаачид, цэргийн нэвтрүүлгийн найруулагчид оролцож, цэргийн нэвтрүүлэгт хэрхэн улс орны аюулгүй байдлын стратегийн үзэл бодлыг харуулах болон үзэгчдийн хүсэлт шаардлага, шинэчлэх орон зай зэрэг талаар санал бодлоо гүнзгий солилцов.

Ээдрээтэй шинэ нөхцөл байдалд цэргийн нэвтрүүлэг хамтдаа хариуцлага хүлээж, талууд ашиг хүртэх дэлхийн дэг журмыг байгуулах талаар Хятад улс хүчлэн зүтгэж буйг бүрэн харуулахын зэрэгцээ үндэсний аюулгүй байдал болон сэргийлэлтийн стратеги зэрэг асуудалд хандаж, үндэсний аюулгүй байдал нь эдийн засаг хөгжилд нөлөөлөхийг цаг, хүч зарцуулж мэдээлэх ёстой гэжээ. Судлаачид хэлэхдээ, бэлтгэлтэй үзэл бодлыг дайчлан, улс орон цэрэг армийг хүчирхэгжүүлэх үзэл санааны суурийг бататгах нь цэргийн нэвтрүүлгийн гол агуулга, шинэ зүйл байх ёстой гэжээ.

Тус хурлаар "2015 цэргийн нэвтрүүлгийн нөлөөлөх хүчнийг судлах тайлан" гаргаж, сүүлийн жилүүдэд цэргийн нэвтрүүлэг сонирхох хүн нэмэгдэж, олон сайхан нэвтрүүлэг хийж байна гэж тэмдэглэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе