• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Баруун өмнөд нутгийн Торгоны замыг судалж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-01 17:12:37

Хятадын баруун өмнөдийн Торгоны замыг судлах үйл ажиллагаа 10 гаруй хоног үргэлжилж, 3000 километр аялаад 7-р сарын 31-ний үдээс өмнө өндөрлөн, Сычуаний Лүжөүд дүгнэлт хийж, ололт амжилтаа мэдэгджээ. Сычуань мужийн өмнөд нутгаас Жүжян мөрний адагт хүрэх баруун өмнөд нутгийн Торгоны зам түүхэнд оршиж байсан гэж судлаачид үзсэн бөгөөд Сычуань, Юньнань, Гүйжөүгийн соёл, эдийн засгийн судалгаанд тус дэм болох "Чишүйхэ голын нийтлэг ойлголцол"-ыг нийтэлж, "Чишүйхэ голын сав газрын соёлыг судлах индэр" байгуулахыг санаачиллаа.

Баруун өмнөдийн Торгоны зам өндөр уул ой шугуйг дамжин соёл, эдийн засгийг холбосон зам, эдийн засаг, соёл, үндэстнүүдийн уялдаа, хүн харын нүүн шилжихэд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ. 2000 жилийн өмнөх эртний замыг судлахын тулд энэ удаагийн арга хэмжээг зохиосон юм.

20 гаруй судлаачид 7-р сарын 20-ны өдөр Сычуаний Хэжянгаас хайн судлах ажлаа эхлүүлсэн юм. Дүгнэх хуралд судлаачид "Чишүйхэ голын нийтлэг ойлголцол" -ыг нийтэлж, тус голын сав газрын олон нутгууд хоорондоо хамтарч ажиллаж, голын экологийн орчин, язгуур соёл, эртний соёл иргэншлийг хамгаалахын зэрэгцээ судалгаа хийж, аялал жуулчлалын нөөцийг илрүүлж, бүс нутгийн эдийн засгийг дайчлан хөгжүүлэх ёстой гэж үзжээ.

Үүний дараа баруун өмнөдийн торгоны замын Гүйжөү, Гуанши, Гуандүнгийн хэсэгт судалгаа хийж, баруун өмнөдийн эртний Торгоны замын түүхийн мөрийг хайх ажлыг өрнүүлнэ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе