• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Грек, Европын холбоог дүрвэгсдийн асуудлыг эрчтэй зохицуулахыг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-01 16:31:42
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газрын албаны хүн 7-р сарын 31-ний өдөр хэлэхдээ, Грек болон Европын холбоо шуурхай арга хэмжээ авч Грекийн дүрвэгсдийн хямралыг зохицуулах шаардлагатай байна гэлээ.

НҮБ-ийн Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газрын Европын ажил хариуцсан дарга Винсент Кошерел, Онцгой байдал, аюулгүй байдал, хангамжийн газрын дарга Терри Морел нар мөн өдөр Афенд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, дүрвэгсдийн тоо огцом өссөний улмаас Грекийн хүлээн авах, үйлчлэх, бүртгэж авах ажлын хүртээмж суларч, орон нутгийн засгийн газар энэ сорилтыг дангаар зохицуулах аргагүйд хүрээд байна. Тиймээс томоохон хэмжээний ажиллагаа шуурхай явуулах шаардлагатай байна. Европын холбооны байгууллага болон гишүүн орнууд Грект дорвитой дэмжлэг үзүүлж хямралыг даван туулахад нь туслах хэрэгтэй байна гэжээ.

НҮБ-ийн дүрвэгсдийн газрын бүртгэлээр, энэ он гарснаас хойш Грект очсон хүний тоо 109 мянгад хүрч, дийлэнх нь дүрвэгсэд байлаа. Үүнд Сирийн дүрвэгчид 62 хувь, Афганистаны дүрвэгсэд 21 хувийг тус тус эзэлж байна. Өмнөд Европт дүрвэсэн 53 мянга гаруй дүрвэгчийн 45 мянга нь Грект дүрвэсэн байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе